Хөлбөмбөгчид эболагийн эсрэг нэгдэв
2014-11-18

Хөлбөмбөгчин Криштиано Роналдо, Дидье Дрогба, Гарет Бэйл болон Лионель Месси нар ДЭМБ-ийн сайн санааны элчээр сонгогдож, Баруун Африкт хурдацтай тархаж буй эболаг зогсоох кампанит ажилд оролцож эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд ДЭМБ-ийн чиглэлийн дагуу зар сурталчилгаанд тоглож, эбола вирус хэрхэн дамждаг, эбола туссан хүний биед гарах өөрчлөлтүүд зэргийг олон нийтэд энгийнээр ойлгуулахаар болжээ. Хөлбөмбөгчдийн тоглосон эхний сурталчилгаа өчигдөр ДЭМБ-ийн төв сайтад тавигдсан байна. Мөн “FIFA”-ийн удирдлагууд эболатай тэмцэхийг уриалж, ДЭМБ-д мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.


ДЭМБ-ийн захирал Маргарет Чан “Манай байгууллага Баруун Африкт дэгдээд буй эболагийн талаар хангалттай мэдээлэл, зар сурталчилгааг нийтэд түгээж буй ч, халдвар газар авсаар байна. Тиймээс олны танил эрхмүүдийг сонгож, зар сурталчилгаандаа тоглуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс дээрх хөлбөмбөгчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тэдний хэлсэн, зөвлөсөн бүхэн олон нийтэд амжилттай хүрдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Эбола зогсох тэр өдөр хүртэл хөлбөмбөгчид долоо хоног бүр эбола вирустэй холбоотой зар сурталчилгааны ажилд оролцох болно” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
olooo:
ug virusyg mongoloor nyan gedeg yumsan
2014-11-18