И.Одончимэг: Бидэнд хазгай гишгэх эрх байхгүй
2014-11-18

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр МУГЖ И.Одончимэг, СТА жүжигчин Г.Ундармаа нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар жүжигчин бүсгүйчүүдэд хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах санал тавьлаа.

s

УИХ-д эмэгтэй гишүүд  анх удаагаа 11 хүн орж чадсан. Өмнөх парламентийн үеүүдэд уул уурхай, зам барилгад түлхүү анхаарч ирсэн. Гэтэл нийгмийн  сэтгэлгээний салбар уналтад орж, хүний хөгжил рүүгээ бараг мөнгө зарцуулаагүй байна. Тиймээс эмэгтэй гишүүдийн бүлэг нийгмийн салбарт онцгой анхаарч ажиллаж ирсэн. Тиймээс эмэгтэй гишүүд бид намын харъяалалгүй хамтран улс эх орныхоо төлөө хийж хэрэгжүүлэх чухал шаардлагатай хуулиудыг батлуулахын төлөө ажлууд ажиллаж байна. Гэхдээ саад бэрхшээл их байгаа ч бид 2013-2015 онд нийгмийн шаардлагад нийцүүлсэн 500 гаруй сургууль, цэцэрлэг, дотуур байр, тэдгээрийн өргөтгөл, эмнэлэг барих  ажлыг дуусгана. Мөн ирэх долоо хоногт Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зэргийг өргөн барьж УИХ-аар батлуулах гэж байгаа хэмээн гишүүд онцолсон юм.

s

Манай урлагийнханаас хамгийн анхны гэж болохуйц хүмүүнлэгийн ажлыг жүжигчин Г.Ундармаа эхлүүлсэн бөгөөд эмнэлгүүдийн Хүлээлгийн танхимуудыг тохижуулах ажлыг зохион байгуулж буй. Харин жүжигчин И.Одончимэгийн хувьд Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдийг сургуультай болгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

s

Г.Ундармаа: Бид шүүмжилдэг биш өөрсдөө хийдэг байя

as

Баярлалаа. Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж ерөөсөө бодсонгүй.  Мөн Одноо эгч бид хоёрын хийсэн ажлыг бусдад таниулж, талархаж байгаад маш их баярлаж байна.  Ер нь бид үзэгчдийнхээ өгсөн мөнгөөр “Шинэ үе” прадокшнаас цалингаа авдаг.  Бидний ажил мянган үзэгчийн өмнө  явагддаг.  Үзэгчид маань бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг.  Бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлж чадахгүй учраас тодорхой хэмжээнд бидний зүгээс тус байх ёстой гэж бодсон. Харин тэр тус маань эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулья гэдэг санаа.  Эмнэлгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй үйлчлүүлдэг юм билээ. Тэд ч гэсэн бидний үзэгчид шүү дээ.  Би аавыгаа үзүүлэхээр явж байхдаа  эмнэлгийн байгууллагын хүндрэл  бэрхшээлийг маш сайн ойлгосон. тэр үед эмнэлэгийн хүлээлгийн танхим үнэхээр хэцүү санагдаж билээ. Орчин нөхцөлийн хувьд хүндхэн байсан.

s

Тэгээд тухайн үедээ шүүмжлэлтэй санагдаж байсан ч “Яагаад би өөрөө хийж болохгүй гэж” бодогдсон. Тэгээд л маргаашнаас нь  эмнэлгийнхээ талбайг хэмжиж аваад, зургаа гаргаж эхэлсэн.  Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар мөнгө хайж эхэлсэн. Компаниудаар хандивийн мөнг гуйж явахдаа хэрэг хийсэн юм шиг гар минь чичирч явсан үе зөндөө бий. Харин өөрийн ах дүү хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө авахдаа алив надад тэдэн төгрөг хэрэгтэй байна. Тийм зүйл авах хэрэгтэй болчихлоо гээд л нэхээд авчихдаг байсан.

a

Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амжиргаа улаан болгож,100 айлаас бүх материалаа өөрөө явж татдаг байлаа. Өөрөө явахаар зардал багатай, мөнгө хэмнэдэг. Учир нь худалдаа эрхлэгчид миний төслийг их сайн дэмжиж хямдрал үзүүлдэг, хэмнэсэн мөнгөө өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулах зэргээл хоёр төслөө  амжилттай хийж дуусгасан. Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхасын 220 метр квадрат талбайг тохижууллаа.  Энэ хугацаанд уйлах, инээх, гомдох ч үе олон гарсан даа. Бид шүүмжилдэг биш өөрсдөө хийдэг байя гэж бүгдийг уриалмаар байна.

s

И.Одончимэг: Нийгмээс таслагдсан хүүхдүүдэд туслах ёстой

s

Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь Улаанчулуутын хогын цэг дээрээс шууд хүрээд ирлээ. Ний, нуугүй хэлэхэд би энэ талаар бодож явдаг байсан л даа.  Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодсоор явлаа. Жүжигчин Ононд хүүхдүүд их хайртай. Онон хэрвээ хүүхдүүдэд сайн зүйлийг сурталчилсан ажил хийдэнд их нөлөөлнө дөө гэдэг зүйл ажиглагдсан. Мөн би орон нутагт тоглолтоор явж байтал нэг найз маань чи муу дүрд битгий тоглоорой гэж захисан. Тэгэхээр нь муу дүрд тоглохыг маш их хүсдэг гэсэн ч дандаа эерэг дүрд тоглоод байх юм гэж хэлсэн. Үнэндээ би маш цөөхөн муу дүрд тоглосон юм билээ. Тэгсэн найз маань би дөрвөн охинтой хүн. Охидууд маань бүгд чамд хайртай чамайг үлгэр дууриал болгодог. Гэтэл сүүлд эсрэг дүрд тоглосон байхыг чинь харчихаад хоорондоо муудалцаад багачууд нь бүр чамайг муу хүн байсан юм байна гэж итгээд уйлаад бөөн юм болсон. Миний найз энэ талаар нэг бодоорой гэж хэлсэн. Энэ бүхнээс уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Бас уриалан дуудагч байх ёстой. Бидэнд хазгай гишгэх эрх байхгүй.

as

Олны  танил хүмүүст  нийгмийн хариуцлага гэж байдаг. Би тэрийг их сайн ажиглаад  нийгэмд тустай үйл хэрэг хийхийг  зорьсон. Улаанбаатар хотын захын хороололд маш хүнд амьдрал байдгийг өөрийн нүдээр харж явсан.  Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг.  Яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд  дэмжлэг маш хэрэгтэй байгааг өөрийн нүдээр олж харсан. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн 24-26 хороонд орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их амьдардаг.  Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг.  Тэнд өдрийн хоолоо яаж олж идье гэж байгаа хүмүүс гэрчилгээ, бичиг баримт хөөцөлдөөд явах ямар ч чадваргүй. Тэнд маш олон сургуульд явдаггүй хүүхдүүд байна. Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгож, нийгэмд тустай нэг төсөл хэрэгжүүлэх үү гэж санал тавьсан.  Би ч  төсөлд оролцоод ялсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж байна.  Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо.

s

Энэ тохижилтийг хийхэд хуучин шатар даам, хуучин ном тоглоом гээд юу ч байсан хэрэг болно. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ.  Энэ нь цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Энэ танхимд сууж байгаа бүх хүмүүс азтай. Яагаад гэвэл идэх хоол, өмсөх хувцас, ажил төрөл, харих гэр оронтой байна. Гэтэл бид амьдралын тойргоосоо гарч чадахгүй хотын төвөөсөө ч холдохгүй байгаа бол биднийг тойроод хотын захын хороололд амьдрал хүнд байна. Тэнд хүүхдүүд даарч өлсөж байна. Хамгийн гол нь өнөөдөр тэдний амьдрал хэнд ч хамаагүй мэт санагдаж болно. Гэхдээ тэнд амьдарч байгаа хүүхдүүд хүнийг хайрлах сэтгэлгүй, хүмүүжил, мэдлэг, боловсролгүй, зэрлэг хүн болон өсөж байгаа. Тэд таны хүүхэдтэй нэг цаг үед амьдарна. Тиймээс надад хамаагүй гэж бодолгүй үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэдгээр хүүхдүүдэд чиглэсэн ажлыг бага ч гэсэн хийгээсэй гэж уриалж байна.

s

Мөн УИХ-ын эрхэм гишүүд минь та бүхэн цөөхөн гэж битгий өөрсдийгөө голоорой. Эмэгтэйчүүд чинь хүчирхэг хүмүүс шүү дээ. Хамгийн гол нь нийгэмдээ хэрэгтэй зүйлийг санаачилж, бүх монголынхоо эмэгтэйчүүддээ хандаж уриалга гаргавал үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг юм. Бидний эргэн тойронд нийгмээс хэдийнэ хол тасарчихсан, нийгмээс хаягдчихсан  хүмүүс олон байна. Тиймээс тэдгээр хүмүүсийн төлөө УИХ дахь эмэгтэй гишүүд зоригтой, үр дүнтэйхэн хөдлөөсэй гэж хүсэх байна. Зөвхөн ярьдаг биш, хийдэг байгаасай гэж хүсмээр байна. Хэрвээ та бүгд энэ мэт олон ажлуудыг санаачлан хийвэл эмэгтэйчүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй төрийн ордонд уулзаж энэ талаар санал, бодолоо хуваалцах боломж олдсонд баяртай байна.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
dari:
hi ta buhnii hiij bgaa zuil taalagdaj bna.hamtran ajillahad hezeed belen holboo barih utsaa uldeene uuu
2014-11-20
kkkk:
ene gishuun huuhduud icheesei. 2 jijigchin dee amjilt husie.
2014-11-19
зочин:
одноо мобикомын мөнгийг тэр хүүхдүүдэд нь бүрэн зарцуулаарай дундаас нь мөнгө завшаад...чи
2014-11-19
zochin:
uneheer ichmeer yumaa ene ih hurald suugaa huuhnuud....
2014-11-19
би энэ талаар бага сага мэднэ.:
би энэ талаар бага сага мэднэ. тэр улаанчулуут хогын цэг дээр байдаг үнэхээр тусламж хэрэгтэй хүн байдаг ч бараг ихэнх нь хандив тусламж горьдоод сурчихсан нэг ёсондоо сордог элс шиг л улсууд байдаг юм. хичнээн ч сая төгрөгний юм энд тэндээс цуглулан гуйж түүж байж авачиж өгөв. дараа долоо хоногт ялгаагүй л нөгөөхөө нэхээд л сууж байдаг улсууд даа. хэдэн ч хүнийг ажилд зуучилж өгөв. цалин бага ажлын цаг ихтэй ядраад байна гээд л гарсан. хүний урд барих эрээн дипломгүй байж яасан их зан гээч нь вээ. хэзээ ч ханахгүй хатахгүй дундрахгүй залхуурал бэлэнчлэх сэтгэлгээ гээч нь энэ байна лээ. наад газар чинь цэцэрлэг сургууль барьж өгөх хэрэг байсан ч юмуу гүй ч юмуу. бага хүүхдүүдийг нь наашаа хотын төврүү руулж хүмүүсийн дунд нийгэмшүүлэхгүй л юм бол наанаа тэр дундаа хутгалдаад байвал хэзээ ч наанаасаа гарахгүй. хичээлээ тараад явж бэлэн юмаа идчихээд хогруугаа гардаг хүмүүсийн шинэ сүргийг л тэтгээд тэжээгээд улам л бэлэнчлэх сэтгэлгээтэй л болгоод байх юм. наанаас чинь авто сургууль хүртэл хоёр гуравхан буудал газар яваад үнэгүй бүх төрлийг мэргэжлийн курс дамжаанд суучих хүн олдохгүй л байдаг байхгүй юу. автобусны мөнгө алга. ?? энэ асуудал уу. архи уух болхоороо тамхи татах болхоороо олдоод байдаг мөнгө сурах гэгээрэх болхоор л олдхоо байчихдаг байхгүй юу. хэцүү дээ.
2014-11-19
tsetsge:
undarmaa saihan togtuun neeh hudlaa syrjignehgyi yarij bailee harin nogoo odnoo egch darga shig jaahan syrjin hiimel bsan he he gehdee bayar hyrgii
2014-11-19
зочин:
за даа нэг их уриа цуурай гаргаад л бусдын өмнөөс үүрэг амлалт аваад ирэхээр л биш болчихдог юм шүү дээ бүсгүйчүүд минь. тэр чинь аль коммунист эринд л байсан зүйл. ийм зүйл манай монголын нийгэмд ерөөсөө идээшдэггүй юм. замхраад л арилна. бид өөрсдөө тийм их "хулхи" хүмүүс юмуу, эсвэл энэ уриа лоозонч байдал нь ерөөсөө бодит зүйл биш юмуу бүү мэд. ер нь бол сайхан ажил хийжээ. дэмжиж байна. эндээс нэг л зүйлийг харж болох нь. одноо ч бай ундармаа ч бай аливаа хүн эхлээд өөрсдийгөө аваад явах чадалтай болсоны дараа бусад руу хандах нь хамгийн натурал зүйл байдаг юм байна. тэхээр энэ тал дээр та бүхэн гайхалтай үлгэр жишээ боллоо. харин төрийн бодлого бол өөртөө юу юу ч үгүй нөхөр баахан амлалт өгөөд байдаг явдлыг л дэмжих хандлагатай байдаг шүү дээ. бүсгүйчүүдээ дэмжиж байна, амжилт.
2014-11-19
энэ 2т талархаж байна:
жүжигчин хүүхнүүдэд талархаж байна_ уг нь уих ын гишүүд халамжийн ажил өрнүүлж баймаарсан. гэтэл сахартай цай ууж тарга авсанаас өөр юмгүй улс төрчид болжээ.
2014-11-19
zochin:
ugn eniig ajiliig ene ordond ajilldag heden gahai hiih eostoi bhgui yu. uls niigem tur zasag chin hamgiin turuund huuhded yaduust tuslah eostoi niigemiin tuslamjiig humuustn hurgedeggui avilgalch uls turchid.
2014-11-19
demjeed zaasaa saihan ajil hereg boloosoi:::::
demjeed zaas ni saihan ajil heregch bas hyrdan teselyydeer ter yadyy darjin amidraltai hymyyst hereg boloh ni chyhal bna daa!!!mongolchyyd bid bye byeneen hairlaj amidrah heregtei yalanguya hyyhedyyd zaana ni baigaa!
2014-11-18
ogie:
faceer garsan medeelliig vzeed ichsendee xvleej avsan ner zvvgee bailgui er ni ter xogiin tseg deer erdenechimeg guai ta ochij vzsen vv
2014-11-18
хайртай шүү:
бидэнд хазгай гишгэх эрх байхгүй гэнээ... бүсгүйчүүд минь хазгай гишгэвэл эрчүүд бид чинь түшээд л авна. хаяа нэг хүн юм чинь хазгай гишгэлээ гээд эрх үүрэг яриад байхгүй, хайрлаад л байнааа. харин манай баянсэлэнгэ ажаа чинь жаахан гэлтгүй жин нэмээд, аюулын зохисон өн* харагдах чинь. арай маамуулах гэж байгаа юм биш биз дээ. тэгвэл баяр хүргэе. уих-ын гишүүн гээд ямар дикрэт авч болохгүй гэх биш. энхболд дарга нь чөлөө өгөх байх. харин 2016 оны сонгууль дөхөж байхад гээд энхбаяр ах л таагүй байна биз, сорий.
2014-11-18
baagii:
ene erhemuud yasan oroi huleej avch bnaa..ene 2-busguigees umnu hiij chadaagui baij hunii hiisen uils deer duruulj baih shiv dee yaj demjihiig ni l hariya daa erhem 2-busgui dee bayrallaa.amjilt
2014-11-18
handiv:
erdenechimeg gishuun monos-n hur horongonoosoo hairlah bailgui dee
2014-11-18
харилцах утсаа:
хэрэглэгдэхгүй ном дулаан хувцаснууд өгөх гэсийн. тэгж л дэмжиж чадах байна. харилцах утсаа өгөөрэй..
2014-11-18