Ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна
2014-11-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх товтой байлаа.   Товлосон хугацаанаас нэг цаг өнгөрч байгаа ч чуулганы хуралаан эхлээгүй байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт  Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоо байгаа.Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм.

df

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох асуудлыг хэлэлцсэн.  Байнгын хорооны ирцийг бүрдүүлэх гэж хоёр цаг гаруй хүлээгдэж, Г.Бурмаа гишүүн 18.00 цагт ирснээр хурал эхэлсэн юм. Тус  байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүн түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм.

df

Өнөөдөр мөн чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй гишүүдээ хүлээж байна.

ыб

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин