Синдигийн охин “Teen Vogue” сэтгүүлийг чимжээ
2014-11-21

Загвар өмсөгч Синди Кроуфордын охин 13 настай Кайя Гербер ирэх сард худалдаанд гарах “Teen Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Синди охиноо олны танил буюу өөр шигээ загвар өмсөгч болохыг нь хориглодог юм. Тэрбээр өмнө нь “Би залуухан байхдаа хүссэнээ идэж чаддаггүй байсан. Үнэхээр хэцүү. Охиноо хүртэл ийм замаар амьдраасай гэж хүсэхгүй байна. Тиймээс би охиноо ямар нэгэн брэндтэй гэрээ байгуулахад нь ээжийн хувиар хориглох болно. Тэгэхдээ би охиныхоо мөрөөдлийг нь хүндлэх болно” гэж ярьжээ.

1

Кайя Гербер “Teen Vogue” сэтгүүлд ярихдаа “Би ээжээсээ асуухгүйгээр танай сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан. Яагаад гэвэл би өөрийгөө хангалттай том, бие даасан гэж бодож байна” гэсэн байна. Өнгөрсөн сар “Louis Vuitton” брэндийн удирдлагууд Кайя Гербертэй гэрээ байгуулахыг хүссэн ч Синдигийн нөхөр Ранде Жербер хориглосон юм. Тэрбээр “Охин минь дөнгөж 13 настай” хэмээсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин