Эрэлч нохойн алба үүссэний 70 жилийн ойг тэмдэглэлээ
2014-11-21

Өдгөөгөөс 70 жилийн өмнөөс цагдаагийн албанд нохой үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхлэсний 70 жилийн ой өнөөдөр тохиож байна.

х

ЦЕГ-ын ДҮГ-ын СДТ-ийн Албаны нохой, морь сургалтын хэсэг өнөөдөр баяраа тэмдэглэж, ХЗЯ, ЦЕГ-ын удирдлагууд оролцжээ. Энэ үеэр албаны нохой, морь сургалтын байрны нээлтийн ёслол, урлаг соёлын үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн, албаны нохойн үзүүлэх тоглолт, баярын хурал болсон байна.

Shuud.mn
Сонин хачин
zocnin :
amitan surgaj alband ashiglana gedeg mash hynd ajil ta byhend gemt heregtei temtsej byi ariyn yilst tani amjilt hysey
2014-11-22