Такси №107
2014-11-21

Энэ өдрийн халуун мэнд манайхаан. Өвөөгийн талаар болоод надад хаяглаж бодол санаа сэтгэгдэл үлдээсэн уншигч нартаа баярлалаа. Манай такси тэмдэглэл нэвтрүүлэг болж NBS телевизээр гарч байгаа. Бямба гарагт 22.20 цагаас “Маргааш ням гараг” гэдэг амралтын нэвтрүүлгийн “Такси смайл” гэдэг булангаар нь гарч байгаа. Цаг зав гарвал харж үзэцгээгээрэй. Ингээд инээд хөөртэй бас сонсох сонинтой, бодох юмтай тэмдэглэлээ дор түүвэрлэн буулгалаа. Таалал орштугай.

1

1.Нойлд нясална, камергүй

1

Жоохон охиноо дагуулсан залуухан аав суулаа. Охин нь хоёр ой өнгөрч байгаа аж. Анхны жилээ цэцэрлэгт явж байгаа гэнэ.

1

А/аав/ -Най най. Аавын охин ямар хоол идсэн?

О/охин/ -Шөл будаа барийн /варень/.

А -Өлсөөгүй биз?

О -Өлсдөг.

А -Сүү аарц уусан уу?

О -Тэр тэр... агаа машин  байна.

А -Өө тийм байна. Чихэртэй аарцаа уусан уу?

О -Баба гэрийн куушуур гоё.Багш бай гэсийн.

А -Хэн багш нь уу. Миний охиныг яасийн?

О -Ингэсэн /хацрандаа алгаа хүргэж үзүүлж байна/

А -Өө ингээд үү, бай бай гэсэн юм уу?

О -Үгүй зүгээр ингэсэн, хацар өвтгөөд байсийн. Би уйлчихсан.

А -Най най, охин нь тэгээд уйлсан  юм уу... багшийг нь... гайгүй ээ тэ.

О -Би багшдаа очихгүй ш дээ. Гэртээ тоглоно тэ.

1

Аав охин хоёрын энэхүү амь халуун ярианд би хөндлөнгөөс оролцож “Багш нь нэг гөвжээ дээ, тэ” гэлээ.

1

А -Уг нь залуухан хөөрхөн ааштай байрын багш байдгийн. Хүүхэд чимхээд байдаг юм байна даа харин.

Х -Цэцэрлэгүүд чинь камержаад эхэлчихсэн гэсэн үү?

А -Өө мэдэхгүй. Энэ цэцэрлэг лав камер байхгүй ээ. Байгаад ч нэмэргүй юм биш үү. Манай найзын эхнэр нь цэцэрлэгт ажилладаг юм. Тэгээд саяхан тэд нар ууж суусан гэсэн. Манай эхнэр нөгөөхөөсөө “цэцэрлэг камерчихаар та нар яаж байна. Яс хараанд уу” гээд асуусан чинь “өө яахав нойлд оруулж байгаад няслана ш дээ, Тэнд камергүй” гэж томорсон гэсэн. Энэ багш нар суурь ухамсраар нь ялгаж зөв хүн авахгүй бол яаж ийгээд хүүхэд тоншчихоод байдаг юм шиг байгаа юм. Камер байсан ч тэгээд хүүхэд цохиж чимхээд сурчихсан л бол нэмэргүй л дээ. Маргааш эхнэрийг цэцэрлэг рүү нь явуулж багшийг нь нэг чимхүүлэхээс. Нольд оруулж байгаад нулиарай. Тэнд камергүй ш дээ. Мэднэ биз дээ гээд л шөвөгдөөд тавьчихаас ккк. Тэр муу багш ч өнгөрсөн байх аа. Манай эхнэр чинь волейбол тоглодог. Аймаар. Хааяа тоглоод нуруу дагз руу нэг нэгнийгээ нэг цохичихдог ш дээ тэ. Өө манай хүний тэр нь аймаар бууна.. ккк. Анх эргүүлж байхдаа нэг юмнаас болоод би нэг жоохон явуулаад байсан чинь араас тэгээд цохиод авсан чинь би ёстой таг болоод. Бараг л аманд цус амтагдаад явчихсан ш тээ ккк. Бантсандаа л арай уначихаагүй. Ёстой нэрээ бодоод нэг юм хөл дээрээ үлдсэн ккк. Тэрнээс хойш тоглож марзганавал байнга л өөдөөс нь харж зогсож  хамгаалалтын байдалд  байдаг болсон ш дээ ккк.

Х -ккк нээрээ тэгэх байх тэ?

А -Манай хүн чинь довтлогчоор тоглодог, аймаар цохидог. Анх нэг тэгж аймаар дэлсүүлсэн дээ.

Ийнхүү нэлээн тайвандуу байрын залуу охиныхоо багшийг ээжээр нь нулиулахаар болсон шийдвэрээ баталгаажуулж эхнэртэйгээ утсаар ч ярилаа.

1

А -Өө охиныг аваад харьж л явна. За багш нь манай Анугийн хацарт нэг зөөлөн хүрсэн л юм шиг байна. Багш ингэсэн гээд л нэг юм үзүүлээд байна. Лав илснийг тэгж “бай бай” гэж ярихгүй л байх... Чи минь л маргааш нэг очиж багштай нь тулж дээ. Тийн кккк. Би шууд орлоо шүү. Чи памперсийг нь авчихаарай. Өө уул нь ч цоглогмаа л байна ... за ... за тасаллаа.

За манай хүн ч үзүүлээд өгнөө л гэж байна ккк. За энэ хөндлөн байр луу эргээрэй ах. Хэд гараадахав...

Ийн Ану охин аавтайгаа буулаа. Охин “би өнөөдөр найыгаа чимхээгүй ш дээ, сайн тэ...” гэж өөрийгөө магтсаар буулаа.

1

2.Гага-гүй хүүхэн ч таарсан

1

Адилхан халтуур хийдэг нэгэн эр суулаа. Сайхан халдаг эр байна.

1

З/залуу/ -За өнөөдөр чинь засгийн чөлөөний өдрөө гэж.

Х -Машин гардаггүй гараг уу?

З -Тнх. Би ч баасанд зогсчихдог болохоор хагас сайнд эртхэн гарч хэд тойрдогийн.

Х -Хагас сайнд эрт хүн байх уу?

З -Өө байх газраа пиг ш дээ. Шөнө шоудсан сэгсийсэн үстэй хүүхнүүд чинь энд тэнд буудлаас үсрээд үсрээд гараад ирнэ ш дэ ккк. Хүүхнүүд нь аймаар явах юм аа тэ. Чамд тэгж анзаарагдаж байна уу.

Эртээр өглөө ганц хүүхэн нухах гээд буудалд орох гэсэн өрөө байхгүй гээд. Над шиг өрөө хайсан юмнууд нэлээн олон явж байна аа. Тэгсэн бараг бүгд хүүхнүүд байвал яах уу.

Х -Өө за за. Би ч зам дагуу л хүн хараад явчихдаг болохоор. Тэрийг чинь ёстой анзаараагүй юм байна.

З -Өө нэг хэдэн сайхан голомтод газар байна ш дээ ккк. Гага-тай гага-гүй хүүхнүүд үсэрч гарч ирдэг буудлуудтай. Оймсгүй, лэвчикгүй айн, үзлийн үзлийн болчихсон  ккк. Нэг удаа бүр цайрсан гага-гаа мартчихаж гэсэн хүүхэн сууж байгаа юм чинь. Харахад яавч биеэ үнэлэгч, яагий бол биш. Тэгсэн шоудаад гээчихсэн. Тэр нээрээ даварсан хүүхэн. Машинд чинь сууж байгаад үсчин онгойхоор ийшээ орчихьё. Тэгээд үс зүсээ янзалчихаад харихаас гээд намайг чинь хөөрхөн уячихсан.

Х -Тэгээд мөнгэтэй юм уу?

З -Мөнгөтэй ш дээ. Тийм хүүхнүүд чинь бараг залуугаа даагаад аваад явчихдаг юм биш үү.

Х -Тэр хүүхэн түрүүний нөгөө гага-гүй гарч ирсэн гэдэг үү.

З -Аан тэр үү. Хүлээлгийн мөнгө гээд 10 цаас шидсэн шидсэн. Тийм хүүхнүүд чинь одоо хашаа ч юм. Донтой болчихдог юм уу. Тэр арав хавийн хэдэн буудлуудын үүдээр эргээрэй чи. Найдвартай хэд хэдээрээ гарч ирнэ. 9-10-ын хооронд тарвага шиг л үсрээд үсрээд гараад ирдэг юм. Гудамжинд удаан зогсохоосоо ичээд зүгээр, км нь 1000 гэсэн ч дуугай яв л гэнэ кк.

Х -Чи бол тэр хавиар гаргаахаа байсан уу?

З -Өө бас тэр хавиа бол бас л хураана ш дээ хахаха. Нэг хүүхэнтэй хоёр таараад. Сүүлдээ харин залчихмаар санагдаад. Эртээр тэгж өглөө буудал хайж байхав. Тэр уг нь “Яа” бол биш. Тэгээд л өглөө “хоёулаа нэг тулах юм уу” гэхээр үгүй гэхгүй л байгаа юм даа. Чи буруу ярьж байна хө. Бямбад чинь харин зөв газраа эрт гарах хэрэгтэй байдаг байхгүй юу...

1

Ийнхүү маш их туршлагатай, буудлаар хоносон хүүхнүүдийг мөөг шиг түүдэг нэг халтуурчин найзтай болж жаал буу халлаа. Манай хүн бүүр сүүлдээ таван шар хавийн буудлаас хоёр ч хүүхэн халтуур хийнгээ шүүрсэн гэж ярилаа. Үнэн бол ч бас л тэ, бэрх байна шүү...

1

3.Сэтгэлийн бэлэг

1

Орой 22 цаг өнгөрч байхад ТБД-ын урд замаас хориод насны нэлээн өндөр царайлаг охин гар өргөж суулаа. Суугаад “Ахаа одоо онгорхой номын дэлгүүр байгаа болов уу, та мэдэж байна уу” гэлээ.

1

Х -Ээ бараг байхгүй байх аа.

Б/бүсгүй/ -За байз яадаг юм билээ... Юу ч болсон төв рүү явья. Улаанбаатар их дэлгүүр хүрье дээ.

Х -За шөнө гэнэт ном хайгаад. Чи чинь харин сонирхолтой зорчигч байна даа.

Б -ккк, үгүй ээ манай найз залуу. Гэнэт төрсөн өдөр ш дээ гээд. Надад дээр хэлж байсан, би таг саначихаж. Сая хүрээд ир гээд. Юу өгдөг юм билээ гэсгээд. Ном байвал уг нь зүгээр юм уу?

Х -Одоо чинь тэгээд хүнээсээ шууд асууж байгаад бэлгийг нь аваад өгчихдөг болсон юм биш үү.

Б -Би харин асуусан юм. Чи юу авах уу гээд. Тэгсэн чиний сэтгэлийн бэлгийг л харж байна гэхийн.

Х -Үерхээд хэр удаж байгаа юм. Их дотно бол одоо бас юу ч өгмөөр юм бэ дээ.

Б -Өө тийм айхтар дотно мотно биш ээ. Үнсэлдээчгүй гэдэг билүү ккк. Тийм л тав зургаан сар л болж байгаа байх.

Х -За тэгвэл сэтгэлийн бэлэг гэж юу байх вэ байз. Ном ч биш л болж таарлаа даа.

Б -Тийм ч юм уу.

Х -Зүгээр сэтгэл шингэсэн юу ч байсан яах вэ л гэсэн юм биш үү?

Б- Харин. Тийм ч байж магадгүй. Сэтгэлийн бэлэг, сэтгэлийн бэлэг гээд байдаг.

Х -Нэг шов хийтэл үнсээд үзэг бал ч юм уу өгчихвөл зүгээр юм биш үү. Үнсэлдэж ч амжаагүй яваа гээ биз дээ.

Б -аан харин ккк. Үнсэх ч бас том бэлэг шүү тэ.

Х -Аан тэгэлгүй яахав. Сэтгэлээсээ үнсвэл одоо бас л. Бид нар та нар шиг байхад үнсэнэ гэдэг ч мөн том асуудал байлаа шүү дээ. Тэр тусмаа үерхдэг хайртай охиноо үнсэнээ гэдэг чинь янзтай шүү дээ.

Б -Тийм үү ккк.

Х -За тэгээд нөгөө хайртай охин маань эхэлж үнсэх юм бол ч... одоо тэгээд шууд л сансарт гарлаа гэсэн үг ккк.

Б -Гоё юм тэ. За үнсдэг юм байж. Гэхдээ найзууд нь байгаа ш дээ. Хоосон орох ч хаашаа юм.

Х -Бас тийм л дээ. Чамайг дурсч байхаар, нэг бол өөрт нь яг хэрэг болохоор л юм байсан дээр дээ. Сувиннерийн дэлгүүрүүд бол онгорхой байгаа даа.

Б -Сэтгэлийн бэлэг гээд байгаа шүү дээ, тэр маань.

Х -Харин сэтгэлийн бэлэг. Том даалгавар байна даа дүү минь.

Б -Харин тийн ккк. За юу ч болсон энд буугаад нэг юм хардаг юм уу даа. Мянга болох уу ах аа.

Х -За болно оо болно.

1

Ингээд сэтгэлийн бэлэг босгохоор гарсан охин их дэлгүүрийн өмнө буулаа. Хайртай охин нь өөрт нь сэтгэлийн бэлэг хайгаад шөнө орой явж байна аа гэдэг бас л сайхан хэрэг биз, манайхаан. Та бүхэн ч гэсэн өөр өөрийнхөөрөө сэтгэлийн бэлгийн цаад учрыг тайлан болгоож бичээрэй...

Үүгээр баасан гарагийн тэмдэглэл өндөрлөж байна. Гэр бүлтэйгээ хөөр хөгжилтэй байж, тэдэндээ сэтгэлийн бэлэг харамгүй өгч амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Бас сайхан баярлаарай. Чингис өвөөгийн төрсөн өдөр ойртоод байгаа юм билээ шүү...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
bbbb:
nbs deer nevtruuleg harsan ter unshij bgaa hun yeruusuu bolohgui bna. zaluu huneer unshuulbal yadag yum be? bi ehluuleel tegeel uzeegui sonirholgui sangdaad unshsan ni deer sanagdsan
2014-12-09
teneg gar:
humuus chamaas zalhaj ehellee stile uurchil
2014-12-07
nergui:
108dahi dugar heze garah ym be
2014-12-04
уншигч:
хоовон ах хаана байна аа? ану- чикаго хотоос.
2014-12-04
tseren:
?????????????
2014-12-03
зочин:
баярлалаа. хоовоон. амжилт хүсье.
2014-11-24
мөнгөтэй хүн:
мөнгө мөнгө мөнгө http://monthlyyouth.com/?ref=694607
2014-11-24
түвшин:
баярхүү утсаа ав л даа чи. яарадтай уулзах хэрэгтэй. дансны дугаар өгье. мөнгө хийнэ үү.
2014-11-24
зочин:
би хувьдаа ингэж ойлголоо. энэ сайтад гэнэт орж ирсэн. энэ сайт ажилгүй залхуу, өнөө маргаашаа аргацаасан хүмүүсийн сайт бололтой. тэгээд ч ямар ч чиглэсэн бодлого, санаа байхгүй юм байна. өөрийнхөөрөө яваад ямар үр дүн гарах юм бол. тэр залуу их мундаг гэж өөрийгөө бодож дээ. цаг дээрээ авгайдаа ч тайвшрал өгч чадахгүй ш дээ
2014-11-23
mongol:
nevtruulgee bodit hiivel zugeer bna.uuchlaarai.thanks hoovon minu
2014-11-23
юм-үз:
алдаж, тийм
2014-11-23
юм-үз:
сайн байцгаана уу? хуучцуулаа орж ирсэн байвал яриа хөөрөөг нь дуулах санаатай ороод ирчихтэл 203.91.116.34 гэсэн эрхэмтэй таарчихав байна. эрхэм минь, сайхан амарч байна уу. хэхэхэ, "уянгын маягаар бичих" гэдгийг нэг л ухаарч өгөхгүй л байна. маньд санагддагаар амьдрал өөрөө уянга, үүнтэйгээ шүтэн барилдсан хүйн холбоотой аж төрөлтийн бодрол минь маний үгээр, хэлээр, аман яриагаар минь илтгэн гаргагдах маний оюуны, ухааны минь халил юм бишүү гэжүү. өрөөл бусадтайгаа хуваалцах биенээс минь, маниас гарах энэхүү халил буюую биет эд минь маний оюуны минь, ухааны минь дэв, эмх, цэгц, чансаа, эрэмбэ, зиндааг хүн гэгдэх хүмүүн бусад маань шүүж тунгаан цэгнэж, хүн гэгдэж хүмүүн байхын минь үзүүр ёзоороо олж авах, адаж асгаж гээчихэлгүй байлгуулах манийг биетээр нь бүрэлдүүлэн бүтээж бий болгохын эдийн маань салшгүй хэсгийн нь нэг юм байнадаа, нэгэн юм нь юм бишүү гэж санагддаг. хэлж бичсэн, хэрэглэсэн үгс бүр минь өөрийн мэдэлгүй маниас, маний чандаас ундарч гардаг. заримд маань "хачин сонин", "утга учрын нь учиг тайлга нь ойлгомжгүй", " хий гоё", " шүлэг, яруу найрагийн үгс" хөвж хөөрсөн мэт санагдах, бодогдох явдал ч, хэрэг ч гардаг л болвуу. үнэндээ, би өөрөө ч хэн нэгэнд тийнсанаа оноо шинж бодлыг төрүүлэх болвуу, болзошгүй л юм гэж үздэг. ердөө л энэхүү хорвоод буй амь амьдралыг, хүн гэгдэх хүмүүний аж төрөлтийг, хэл ус, харагдах өнгө зүс өөр ч хүн хүмүүн гэгдэхээсээ улбаалаад чухамхүү амьдрал, аж төрөлт гэдгээ энгээр нь, үлэмжийн нь чингээр нь, мөнөөр нь, голоор нь харж үзэж анзаарч ажиглаж өнгөлж зүсэлж чухамдаа маний, хүн хүмүүн гэгдэхийнхээ биетээр буюу оюунаараа, ухаанаараа шүүж тунгааж ярьж хөөрөлдөхийнхөө цагт хүн гэдэг амьд алт, хүмүүн гэдэг, маньд бол, нарны алтан цацраг шиг санагддаг, тэгж ч төрдөг. энэ бүхнийгээ хэлж дуулгахдаа эв хавьгүй, болхи, маруухан байдагийг, гэдгийг минь гярхай олж үзэж харжээ, өөрөө. хэхэхэ, маньд ч тэгж санагддаг гэж байгаа, тэгсэн ч гэлээ өөрт минь, маньд буй бий байгаагаа хэлж дуулгамаар, энэ бүхнээ хэлмээр минь цаанаасаа, угаасаа оргиод байх. би ер нь нилээдгүй мангар байхаа гэж надад санагддаг.
2014-11-23
schuhmacher:
sain baina u?xoovon bolon unshigchid mini.dutuu dugaaraa xurdan oruuljee!1.xunii byatsxan ursiig zaaval zodox,algadax,nyaslax,xajiglan xajiglan ajillax *rdlaga yu bainaa?xuuxed gedeg genen amitan,uimuulj xodloj baij l yumig tanij mederch baidag shuu dee!xuuxed xezee ch xudalaa yaridaggui bas.xair xurmeer xoorxon ursed gar xurdeg yamar muuxai bagsh ,bagsh gedeg saixan aldarig gutaasan xumuus baidag yum be!iim bagsh nar tsooxon baigaasai daa!-setgeliin beleg kkkkkk.unseltseegui yavaa bol neg saixan setgeleesee unschixed l beleg bolchix yum shig kkk.nom ch goyo l doo.amraltin odruudee saixan ongooruuleerei! bugdeeree.
2014-11-22
zoloo:
thank you。
2014-11-22
zochin:
сайн байцгаана уу? хоовоон 1 дугаар дутуу санагдаад байх юм. тэрийгээ хурдан гүйцээж оруулаач гэж гуйя. энэ сэтгэгдлүүдийг унших бас гоё шүү. энэ "юм үз" гэдэг сайхан сэтгэлтэй нэг хүн байна, монголоос гараад нилээд удсан бололтой монгол хэлний найруулга, өгүүлбэрийн бүтцийн хувьд алдаатай бичээд байх юм, уг нь уянгын маягын сэтгэгдэл бичдэг юм байна. монгол хүнтэй ярилцах боломжгүй бол монгол бичлэг сайн сонсож байгаарай.
2014-11-22
zaluu:
erchuudiig uzen yadaal banzal zavhai arhichun ntr geed bg unendee huuhnuud dutahgui barag iluu garna gedgiig endees harj bolj bna daa. ali ch bar sav yyshiin gazar orson huuhnuud iluu garchaad bgaamdaa hogiin banzal zavhai arhichin mgl huuhnuud
2014-11-22
hhhh:
hhhhhhhhh good
2014-11-22
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн? та бүхнийгээ аж төрөн амьдран сууцгааж, амьдралын харгуй дахь учрал тохиолуудаа хуучилж хөөрөлдөн ярилцацгааж үүгээрээ хаанаас ч олдохгүй хүмүүн хүн гээчийн их сургууль амьдрал гээч булгаас оюугаа ухаанаа ундаалж гэгээрч гэрэлтэцгээж л явцгааж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. манай үүгээр арай л эрт хүйтэрлээ энэ жил, түрүүчийн түрүүчийн хагас сайнд цас оров. уг нь, цас ийм эрт ордоггүй. гэхдэ, өнөө орсо цас нь хайлаад, жалга сүүдрийн газруудад л жаал харагдаж байна. манайх зүлгээ бараг л 11 сарын дунд хүртэл хяргадаг ч, энэ жилийн эрт хүйтрэлээс үүдээд тэр цас орохын урдах 5 дахь өдөр энэ жилийн зүлгээ хяргалтын сүүлийг хийх шивдээ. "талархалын баяр" гээд, эндэхийн баярууд дотроос надад сайхан санагддаг баяр нь энэ гэж байгаа, хэхэхэ, баярынхаа хоол, боов боорцогоо хийх хүнсээ бэлдээд л байж байна. цацагь хяруулаа аваад хөлдөөгчдөө хэдийнэ хийчихсэн. одоо ингээд ирэх 1дэх өдөр хөргөгчиндөө хийж гэсгээнэдээ. талархалын баярын боов боорцогны хувьд, жимсний ч юмуу, аль эсвэл, жимсгэний шанзтай боов үндсэн боов боорцог нь байдаг юм байналээ. өнөөдөр шанзтай боовныхоо гурилыг нь буюую цардасынх нь зуурсан гурилаа бэлдэж аваад нэг өдөр шанзтай боовнуудаа хийж аваад хонгилынхоо өрөөнд тавьчих санаатай. манаай гэрийн энэ жилийн талархалын баярын шанзтай боов маань интоорын жимстэй шанзтай, мөн, хулуун шанзтай боовнууд байх болно. найзындаа авч очих маань болохоор нэрсний/ нэрс гээд жимсгэнэ, яагаав манай монголд ургадаг/ шанзтай боов байх юм. нэрснийх нь хувьд гэвэл гэрийн маань арын газарт ургадаг нэрснийхээ бутнууд түүж аваад хөлдөөчихдөг нэрс маань байх болно. нэг иймэрхүү л байх шивдээ, маний хувьд. энэ жилийнхээ татварын санхүүгийн баримтуудаа шивээд хараахан дуусаагүй гэхчлэн амьдрал аж төрөлт маань өрнөсөөр л. зөндөө ярилцаж суулаа, хийж болгох ажил явдал маань хойшлогдох нь, ярилцаад л суугаад байвал ярьж хөөрөлдөж хүүрнэлдмээр байх ч, хэхэхэ, арай л болохгүй нь. хийх зүйл рүүгээ явалгүй нь л горьгүй нь. та бүхэн минь сайхан амарцгаагаарай. хоовонгоороо шурдхийхийнхээ цаг нарнаар учирцгааж бас жаал хөөрөлдөж хүүрнэлдэж авцгаанаа хө.
2014-11-22
юм-үз хоовонд:
нямжав гуайг бие хаа нь зутруу байхад нааш цааш явуулаад дэмий ч болвуу хэмээн санаад чиний нэрээр хэдэн цаас явуулах гээд чам руу залгаад холбогдсонгүй. эм тариа гээд жаахан ч атугайд нь гар сунгаад өгөх зүйл минь л энэ юмдаа. улаа тавьж хөрсөө бүтээж яваа маньд илүү гараад байх зүйл үгүй ч, хүн итгэл сэтгэлээ өвөртлөөд хүнээ бие биенээ барааддаг хүмүүн заяагаа дээдлэн өөдөөс нь хир чадлаараа сарвайх сунгах гарын минь хэмжээ минь өнөөдөө нэг иймэрхүү ч өр зүрх, шимшрэх сэтгэлийн минь л юмдаа гэхүүдээ. хоовоон, нямжав гуайн нэрээр хэдэн цаас шилжүүллээ. цаг нараа харж байгаад хоовон минь, аваад өгөөрэй. шилжүүлгийн дугаар нь: 017 297 0120
2014-11-22
юм-үз хоовонд:
сайн уу, хоовоон? за яамайдаа, наад бие хаа чинь өвдөж бариагүй нь. амьдрал, аж төрөлтөө гэж ..., насжаад, эс бол, хүн бүл муутай, аль эсвэл, бие хаа зовиурлаж өвдөж шаналахаар, үгүй бол, амь амьдралын харгуйд тохиох учрах зүдрэх, эс бөгөөс, зутрах, нэг бол, ядруу цаг нарын мөчлөг үед хүн гэгч бид хүээ л бараадах. тэр тусмаа хаа хамаагүй хүн ч бараадахгүй гэж байгаа юмаа, энэ л хүн маньд тус дэм гэгдэхээр бүлээн илч халуун гараа сунгах болвуу хэмээн санасан санагдсан, бодсон бодогдсон, энэ маань итгэлтэй байгаа тийм л хүн рүүгээ сарвайдаг юмдагуудаа хэмээн санагддаг, төрдөг, бодогддог. хоовон минь, хмүүн заяат хүний итгэл өвөрлөж чам руу сарвайсан нямжав гуайнхаа зүрх сэтгэлийн нь итгэлийн нь цогийг, элчийг, илчийг нь бүлээн нурманад нь байлган аваад явцгааж буй манийг цэлмээдэг, хүн гээч маний хүмүүн гэгдэхийн утга учир учигйн тайлга минь зүйтэй юм байнадаа гэхийн итгэлийг минь бататгадаг. яамайдаа, болждээ, хоовон минь, нямжав гуайд гараа сунгасанд чамд талархаж гялайгаад баршгүй. биеэрээ, зүрхээрээ, сэтгэлээрээ, овугаараа, ухаанаараа олж үзэж харах, ойлгох ухаарах, сэхээрэхийн гэрэл гэгээ цацарсан, цацраасан ийм гэрлийг амь амьдрал, аж төрөлтийг хөдөлгөн авч яваа хүний цэнгээ гээж алдаж асгаагүй хэн маань ч "харж, таньж, мэдэж, мэдэрдэг". 106-г хальт хараад өнгөрсөн, үнэндээ цаг нарны хооронд зав зай гарсангүй. өнөөдөр л жаал зав зайн завсар гарлаа.
2014-11-22
отгонбаяс.:
хоовондоо баярлалаа.хэлсэндээ хүрч тасарсан дугаараа гаргасан байна.сэтгэлийн бэлэг гэхээр цаад хүнээ маш сайн мэддэг байж яг хэрэгцээтэй байгаа юмыг нь авч өгөхөөр тэр хүн туйлын их баярладаг.хүнийг баярлуулна гэдэг том бэлэг.энэ охин төрсөн өдрийг нь " таг санасан" хүн тэр залуудаа тийм сайн биш юм шигээ.
2014-11-21
xoovondoo:
bux taksichin xoovonshig bval ch dogi shuu
2014-11-21
3-333:
хоовон,уншлаа
2014-11-21
ebiii :
hoovon guyai pivo uuchihaad mashinaa barihaa bolioroi zun bichsen neg bichleg unshsan chine neg zaluutai tsug murdlugund yavj bhdaa shunu hul bumbugiin asart pivo hussan surag bsan shu
2014-11-21
alien:
an interesting note
2014-11-21
zolboo:
hoovondoo amjilt manaihan haachaa we
2014-11-21
аятунгаа:
сайн уу манайхаан хоовондоо амжилт хүсье сайхан л ярилцлага байна тэр сэтгэлийн бэлэг хайж байгаа охин дажгүй санагдлаа шүү шөнө ном хайгаад явж байна гэдэг чинь болж байнаа өөр юм хайгаагүй л байна даг сайхан амарцгаагаарай манайхаан
2014-11-21