Халдвар авсан хүний тоо 14 мянгад хүрчээ
2014-11-23

ДЭМБ-ын тандалт судалгааны хэсгээс “Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон болон Мали улсад дэгдсэн вирусээр халдвар авсан хүмүүсийн тоо 14 мянгад хүрсэн” гэж мэдээлжээ. Эболагаар амиа алдсан хүний 5400-д хүрсэн аж. Мөн Либери улсад эбола вирусын тархалт удаарших хандлагатай байгааг ДЭМБ-аас онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсад эболагийн 11 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол хоёр хүн амиа алджээ. Өмнө нь Либери улсад өдөрт тус вирусээр 10-15 хүн амиа алдаж, 50-60 хүн шинээр халдвар авдаг байсан юм.

1

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Энэ оныг дуустал Либери улсад эболагийн дэгдэлт бага байвал халдваргүй бүс нутагт оруулах бүрэн боломжтой” гэсэн байна.

Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлеаф эболагийн тархалт удааршиж буй учир улсын хилээ нээх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сарын 22-нд албан ёсоор улсынхаа хилийг хааж, гадаадын аль ч орноос жуулчин хүлээн авахаас татгалзсан билээ. Эболагийн улмаас Либери улс 1800 иргэний алдсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин