Ө.Бат-Орших харцага түрүүлэв
2014-11-24

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Үндэсний бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө боллоо.  Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосон.

б

Бахархлын өдрийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

б

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагтханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар үлдсэн.

ы

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин