Эхнэрийнхээ номонд хориг тавина
2014-11-24

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын экс эхнэр Валери Триервейлер өнгөрсөн долоодугаар сарын эхээр 320 хуудастай “Thank You For This Moment” хэмээх номоо худалдаанд гаргасан билээ. Энэхүү ном худалдаанд гарсан цагаасаа бестселлерт багтаж, ойролцоогоор 100 мянган хувь борлогдоод буй. Тэгвэл Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ эхнэрийнхээ бичсэн номонд хориг тавихаа мэдэгджээ. Энэ тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Валери ямар зорилгоор гэрийнхээ нууцыг олон нийтэд илчилснийг мэдэхгүй байна. Надад энэ бүхэн таалагдахгүй байна” гэж хэлжээ.

1

Тус номонд Валери “Франсуа Олландтай хэрхэн танилцсан. Сонгуулийн кампанит ажил, Олланд Ерөнхийлөгч болохын тулд ямар ямар золиос гаргасан. Мөн нууц амраг” зэрэг хувийн шинжтэй асуудлын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Валери номынхоо нээлтийн үеэр “Францын ард түмэн Ерөнхийлөгчийнхөө тухай мэдэх хэрэгтэй” гэсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Ерөнхийлөгч жүжигчин Жюли Гайеги гэх бүсгүйтэй холбоотой нь илчлэгдсэний дараа Валери Триервейлер тусдаа амьдрах болсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эхнэр нь ч гэж дээ хамтран амьдраад 2,3-н жил л болоо биздээ жинхэнэ хань нь 25 жил ханилсан 4-н хүүхдийнх нь ээж нь бий шдэ энэ сэтгүүлч хүүхэн юу тарьсан түүгээ хураагаа л хаягдаа биздээ зайлуул
2014-11-24
zochin-d:
chi uuruu huurtaad uz. ene bol haygdsaniih bish itgej yavaad itgelee evduulsenii ushuu. bichih l heregtei zorigtoi bna. hen ch bish baihdaa zaluu saihan baihad ni hair durlal yarij l suusan baigaa. yerunhiilugch bolohod ni todorhoi hemjeegeer hajuud ni baij demjij tusalj baisan l baigaa. ene buhnii hariud huuralt. neg muu hyamdhan jujigchin yanhan l baiga abiz. unen muniig bichih harin zorigtioi huuhen baina.
2014-11-24
зочин:
‘‘хаягдсан хүүхэн өшөөгөө авч байгаа нь‘‘ нэртэй цуврал ном худалдаанд гарлаа
2014-11-24
hog *r :
gants manai uls turchid ch bish delhiigeer duuren hog *r bna daa
2014-11-24