Аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгаж байна
2011-12-26

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2/2494, Нийслэлийн Онцгой байдлын газрын 10/505 дугаар албан бичиг, “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулах удирдамж”-ийн дагуу энэ сарын 7-ны өдрөөс эхлэн тус дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудад  гал түймрийн улсын хяналтын байцаагч нар үзлэг шалгалтыг явуулж, одоогийн байдлаар 45-н байгууллагыг шалгаад байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн хүсэлт мэдээллээр 9 удаа шуурхай шалгалт хийж, Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргаж ажилласан. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 44-169-Б тоотод байшин, 26 дугаар хороо Дүнжингаравын хажууд машин, 2 дугаар хороо дунд Дарь-Эхийн 2-802 тоотод байшин,  14 дүгээр хороо Нарантуул захын өргөтгөлд 11, 12 дугаар павильон, 19 дүгээр хороо Цайзын 47-4 тоотод гэр шатаж, /иргэн Э 54 настай, эрэгтэй угаартаж нас барсан/ , 28 дугаар хороо Хужирбулангийн Б-11-13 тоотод байшин, 13 дугаар хороо Татварын хэлтсийн урд талд траншей хүн нас барсан гээд түймэр, ослын дуудлага тасралтгүй ирж байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн 17 дуудлагатай байжээ.
Shuud.mn
Сонин хачин
Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-26