Ц.Даваасүрэн: МАНАН-д хяналт тавина
2014-11-24

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад ямар байр суурь баримтлах талаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Мэдээллийг тус зөвлөлийн дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар хийлээ.

s

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Энэ долоо хоногт анхаарал хандуулан ажиллах гол ажил бол Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах юм. Бид шинэ Засгийн газарт тухайн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай хүн орох хэрэгтэй. Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Он шилжих мөч дөхөж байна. Энэ үед хийх ажил их байдаг учраас Засгийн газрыг цаг алдалгүй байгуулах хэрэгтэй байна. Мөн энэ сарын 26-нд Төсвийн байнгын хороогоор Орон нутгийн хөгжлийн сангийн талаар аудитын газраас хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын тайланг сонсоно. Энэ үеэр Орхон, Хөвсгөл, Дорноговь, Завхан болон Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нарыг дуудаж уулзана. Эдгээр аймгийн удирдлагууд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулалгүйгээр орон нутгийн хөрөнгөөр төсөл санхүүжүүлсэн зөрчил гаргасан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэх хэмжээгээр хариуцлагыг чангатгах ёстой. Орон нутагт танил талдаа зээл олгох, намчирхах үзэл тархсан. Үүнийг таслан зогсоох  хэрэгтэй” гэлээ.

s

Энэ долоо хоногт бие даагч гишүүдийн зөвлөлөөс санаачилж өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. С.Ганбаатар гишүүн өргөн барьснаас хойш 583 хоногийн дараа уг хуулийн төслийг хэлэлцэж байна гэдгийг онцоллоо. Уг хуулийн төслөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл мөн энэ долоо хоногт хэлэлцэгдэх бөгөөд бие даагч гишүүд зарчмын ганц нэг зөрүүтэй саналууд байгаа хэдий ч хоёр хуулийн төслийг нийлүүлээд хэлэлцэж баталвал олон зуун хүүхдийн ирээдүй шийдэгдэнэ гэлээ.

s

Мөн энэ долоо хоногт УИХ дахь бие даагч гишүүд Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагаас олгодог төслийн зээлүүд хэр үр дүнтэй байдаг талаар судалж үр дүнг нь олон нийтэд танилцуулна гэв. Тухайлбал, Дэлхийн банкнаас олгодог Тогтвортой амьжиргаа-3, Боловсролын чанарын шинэчлэл, Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр зэрэг төслүүд хэр үр дүнтэй байдаг, төслийн хүрээнд манай улсад ажилладаг гадаад ажилчид хэдэн төгрөгийн цалин авдаг зэрэг асуудлыг судлах ажээ. С.Ганбаатар гишүүний хэлснээр энэхүү төслийн хөрөнгүүд нь бэлнээр орж ирдэггүй бөгөөд зээлийг нь ирээдүйд бидний үр хүүхэд төлөх учраас ийнхүү анхаарч байгаа аж. Ирэх лхагва гарагт уг төслийн зээлүүдийн талаар байнгын хороодоор хэлэлцүүлэх бөгөөд үүнээс өмнө бие даагчдын зөвлөлөөс өөрсдийн анализыг хийж олон нийтэд тараах ажээ.

s

Энэхүү мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

a

-Бие даагчид Засгийн газарт сөрөг хүчин болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газарт орж ажиллахгүй гэж ойлгох уу?

-Бүх нам нэгдэж МАНАН үүсгэсэн тохиолдолд хяналтын чиг үүрэг нь алдагдчихна. Тийм учраас тэр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж сөрөг хүчин байя гэсэн юм. Бид МАНАН-ын эсрэг хяналтаа хийнэ гэсэн байр суурь хэвээрээ байгаа.

s

-Гэхдээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг дэмжсэн шүү дээ?

-Засгийн газрын асуудалд цаг алдаж болохгүй учраас бид Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшсэн байсан дэмжинэ гэдгээ хэлсэн шүү дээ.

s

-Бие даагч гишүүд шинэ Засгийн газрын бүтцийг яаж харж байгаа вэ. Үндсэн чиг үүргийг яамдыг ямар байлгах бол. Зарим гишүүн Эдийн засгийн хөгжлийн яамыг буцааж сэргээх нь зүйтэй гэж ярьж байна?

-Эдийн засгийн хөгжлийн яам бол яах аргагүй чухал. Өнөөдрийн энэ эдийн засгийн хямралт байдлын гол углуурга байгууллага нь тэнд байгаа. Эдийн засгийн дунд хугацааны бодлого төлөвлөлт байхгүйгээс болж төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, үрэлгэн болж байгаа юм. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай болно гэвэл бид дэмжинэ. Харин үүнээс өөр бусад яамдын тоог нэмэх хэрэгггүй байх гэж бодож байна. Аль болох цомхон байхыг л дэмжинэ.

s

-Шинээр байгуулах Засгийн газрын бүтцийг өөрчилвөл төсөвт тодотгол орох шаардлага үүсэх байх?

-Өнөөдөр шинээр байгуулагдсан гурван яам ямар ч санхүүжилт, төсөвгүй болчихоод үйл ажиллагаа нь зогсох хэмжээнд хүрчихээд байна. Нэг зүйлийг хэлэхэд, одоогийн байгаа Засгийн газрын бүтцийн нэг яам, нэг агентлагийг л хөдөлгөх юм бол бидний баталсан 2015 оны төсвийг тодотгох шаардлагатай болно. Тийм учраас шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт одоогийн байгаа бүтцээрээ л ажиллах шаардлага үүсчихээд байгаа юм. Хэрэв бүтцээ өөрчлөх л юм бол төсвөө тодотгох шаардлага үүснэ.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin :
ан ман гэдэг нь ана мана үзэлцэх гэсэн үгтэй ойролцоо утга гаргах байх шүү эдийн засгийн хүндрэлтэй нийлээд ана мана үзэлцвэл ч сайн л байна
2014-11-25
кккк:
энэ гурав яаж ийж байгаад жаахан юм зулгаачих гэсэн амьтад дөө ярьж байгаа шигээ хүмүүс жинхэнэ поп ууд
2014-11-24
зочин:
бие даагчдын зөвлөл хяналт тавьж яг харагдаач, худлаа шантаажлаж ашиг хонжоо хайхаар шиншилж байгаа юм. энэ даваасүрэн гэж биеэ үгүйлэхгүй их шуналтай амьтан.
2014-11-24
haha:
ta hed chini zugeer l bombog shuu dee hen ni zasag barij baina tuund dolinogoj alvan tu*l avsan utsan huuheldeinuud. biye daagch hun alvan tu*ltai baidag sonin tokhioldol mongold baina . zugeer l an ta nart alvan tu*l ogood oortei ashiglaj baina biye daagch tosviin baingiin horoog akhalchikhsan tuuj yavdag haa hhaah haaa
2014-11-24
zochin:
bie daagchdin zublul gedeg chin ih hurlin bolood undsen huulind baihgui zaalt ner tomieo hereglej uls tur hiihee bolimoor um da huuli zurchuud bnashde ta nar
2014-11-24