"Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны өдөр" болно
2014-11-25

Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын даргын тушаалаар Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв байгуулагдан иргэдэд үйлчилж буй. Тэгвэл тус төвөөс энэ сарын 27-ны өдөр ирэх пүрэв гаригт "Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ.

б

Энэхүү өдөрлөгт тус төвтэй хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Мөн иргэд, олон нийтэд Улсын бүртгэлийн газар, ЦЕГ-ын Лицензийн төв үйлчилгээ үзүүлэх юм.

ы

Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв нь иргэд олон нийтийн амар амгалан амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад чиглэсэн олон талт ажлыг олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа, итгэлцэл, түншлэлд тулгуурлан зохион байгуулж, хууль зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

ы

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин