Бибер хамгийн баян одоор тодров
2014-11-25

“Forbes” сэтгүүл 20-29 насны хамгийн баян олны танил эрхмийг шалгаруулсан байна. Энэхүү жагсаалтыг дуучин Жастин Бибер тэргүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны арваннэгдүгээр сар хүртэл нийт 80 сая ам.долларын ашигтай ажилласан байна.


Бибер өнгөрсөн оноос дэлхийн хэдэн оронд “Baby”хэмээх аялан тоглолтоо хийснээс гадна өнгөрсөн долоодугаар сард “Journals” гэх цомгоо гаргасан юм. Энэхүү цомог өнөөдрийн байдлаар 47 сая хувь борлогджээ. Харин удаах байранд “One Direction” хамтлагийн таван гишүүн оржээ. Тэд нийт 75 сая ам.долларын ашигтай ажилласан бол кантри дуучин Тэйлор Свифт 64 сая, Бруна Марс 60 сая, Рианна 48 сая, Майли Сайрус 36 сая, жүжигчин Женнифер Лауренс 34 сая, Лейди Гага 33 саяыг олсноор жагсаалтад бичигджээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
hi
2021-09-29
jhgjyguy:
hudlaa medeelel. yu gej 47 say huvi zaragdah ve dee. medeellee dahin shalga, wikipedia uh setguulch mini.
2014-11-25