Хоёрдогч зах зээлээс хөрөнгө босгох талаар ярилцана
2014-11-25

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийнхөн Хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр босгохоор шийджээ. Учир нь, өнөөгийн байдлаар ноолуур, ноос, оёдол, сүү, хүлэмжийн аж ахуй гэсэн тэргүүлэх таван чиглэлийн үйлдвэрлэлд "Чингис" бондын эх үүсвэрээс 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгоод буй.

sa

Өөрөөр хэлбэл, эл төслийн хүрээнд 2 тэрбум төгрөгөөс дээш дэмжлэг хүссэн хүнс, гэр ахуйн бараа, газар тариалан, сав баглаа боодол, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон 15 төсөлд 109 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсаны эхний санхүүжилтүүд эзэддээ очсон гэсэн үг. Гэхдээ энэ нь чамлалтай юм. Тиймээс эл төслийнхөн эдийн засгийн хямралтай нүүр тулж, арилжааны банкны өндөр босго, шалгууртай бүдэрч буй тул ийнхүү хоёрдогч зах зээлээс хөрөнгө босгох нь зүйтэй гэсэн саналд 888 төслийнхөн нэгджээ.

s

Энэ хүрээнд ҮХААЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржтэй хамтран “888 төсөлд хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр босгох” форумыг зохион байгуулах гэж байна. Энэ форумаар хэрхэн зохион байгуулалттайгаар хоёрдогч зах зээлээс эх үүсвэр босгох, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд яаж оролцох талаар ярилцах юм байна. Форум маргааш буюу энэ сарын 26-ны 10 цагт ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд  болно.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин