Хүүхдийн түргэн тусламжийн ачаалал хэрээс хэтэрчээ
2011-12-26

Хүйтний улиралд ханиад, томууны өвчин газар авдаг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай олон төрлийн ханиад гарч байгаа нь бага насны хүүхдүүдэд хүндээр тусаж байгаа юм. Тухайлбал, цээжээр хөндүүрлэдэг, халуурдаг, бөөлждөг, гэдэс өвддөг гээд олон төрлийн ханиад гарах болсныг хүүхдийн эмч нар онцолж буй. Үүнээс үүдэн нийслэлийн хүүхдийн түргэн тусламж  өдөрт 70-80 дуудлагатай хонож, ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа аж. Мөн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо  хэтэрч, эмнэлгийн хонгилд нэмэлт ор гарган эмчлүүлж байна. Дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн утасны дугаар: •    Сүхбаатар дүүрэг       340793 •    Баянзүрх дүүрэг        70150052 •    Баянгол дүүрэг          322539 •    Чингэлтэй дүүрэг       70110716 •    Хан-Уул дүүрэг           341003 •    Сонгинохайрхан          685065 emch.mn
Shuud.mn
Сонин хачин
энэ түргэн гэж юм ажилдаг юум болов уу. дууудлага өгий гэхлээр өрхийн эмчээ дууд гэж хариулах юм. хан уул дүүргийн түргэн лав тэгж хариулж байна лээ. худлаа нэр зүүсэн юмаа боличуул яасан юм бэ
2012-01-05
turgen duudahaar haluurch bga bol oorsdoo haluuniig n buulgasan n deer, ochij amjihgui gej shuud heldeg yum bn le,
2011-12-30