Улаанбаатар
Хараат бус төв банктай улс орны инфляци бага байж чадсан уу?
2011-12-26

Милтон Фридман “Инфляци бол хаана ч, хэзээ ч мөнгөний үзэгдэл байдаг” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл инфляцийн өсөлтийг яс махаараа мэдэрч байгаа улс орнуудын жишээг Зимбабве улс өнгөлнө. 2007 онд 24 411 хувь  байсан инфляци 2008 оны 11 дүгээр сард 89.7*1021 хувьд хүрчээ. Засгийн газрын зүгээс төв банкаа дарамтлан илүүдэл мөнгө хэвлүүлэх, инфляцийг өдөөх бодлого хэрэгжүүлэхийг дискрет мөнгөний бодлогын “инфляцийн гажуудал” гэдэг аж. Энэ тухай Кристофер Ж.Воллер  Холбооны Нөөцийн Банк сайн төв банк болох нь: Хараат бус байдал + Хариуцлага  нийтлэлдээ өгүүлжээ. Энэхүү гажуудлыг багасгахын тулд Төв банкны хараат бус байдлыг хуульчлах явдал нийтлэг болжээ. Гэвч хараат бус төв банктай улс орны инфляци бага байж чадсан уу? Үүнд хариулахын тулд төв банкуудын хараат бус байдлыг хэмжих шаардлага урган гарна. Хууль эрх зүйн үзүүлэлтийг ашиглан хараат бус байдлыг тооцсон хэмжүүрүүд байдаг. 1993 онд Alesina ба Summers нар 1955-1988 оны мэдээллийг ашиглан хөгжингүй орнуудад төв банкны хараат бус байдал нэмэгдэхийн хэрээр инфляцийн түвшин буурч байсныг олж тогтоожээ. 1980-аад оны сүүлээс дэлхийн инфляци буурч байсан нь мөнгөний бодлого сайжирсан, бүтээмж өссөн, даяарчлалаас үүдэлтэй өрсөлдөөн нэмэгдсэн, хөдөлмөрийн болон бүтээгдэхүүний захын мэдрэмж дээшилсэн зэрэгтэй холбоотой. Инфляци буурах бас нэг чухал шалтгаан нь төв банкны хараат бус байдал байсныг Alesina, Summers нарын судалгаа илтгэнэ. Хөгжингүй орнуудын хувьд нийтлэг энэхүү хандлага хөгжиж буй орнуудын хувьд бүр ч тод ажиглагдах болжээ.  Үнэндээ, хараат бус байдлыг ахиулах үйл явц 1990-ээд онд өндөр инфляцид хариу үйлдэл үзүүлэх байдлаар өрнөсөн аж.  Олон орны хувьд инфляци эрс буурсан нь маргаангүй Төв банкны хараат бус байдал нэмэгдсэнтэй холбоотой. Хөгжингүй орнуудын төв банкны хараат бус байдал ч ахисан байна. Гэхдээ Европын холбоо, улмаар Европын төв банкны гишүүн болсон улс орнуудын Төв банкны хараат бус байдал эрс дээшилснийг тэмдэглэх хэрэгтэй. Европын төв банкны хараат бус байдлыг Маастрихтын гэрээгээр баталгаажуулсан билээ. Өнгөрсөн 20 жилийн энэхүү хандлагыг Холбооны нөөцийн банк харин сөрсөн гэлтэй. Гэсэн хэдий ч АНУ-ын инфляци 1970, 1980-аад оны үеэс эрс буурчээ. Эндээс Төв банкны бие даасан байдал нь нам тогтвортой инфляцид хүрэх зайлшгүй боловч хангалттай хүчин зүйл биш байж магадгүй нь харагдана. Хэдий тийм ч хөгжиж буй орнуудын инфляци хурдацтай буурахад хараат бус байдал томоохон үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой хэмээн тэр өгүүлсэн байна.
Shuud.mn
Сонин хачин
gM5TyM , [url=http://gexqsoggcrip.com/]gexqsoggcrip[/url], [link=http://kqnzhuczxzyj.com/]kqnzhuczxzyj[/link], http://zyppjsqcnhsi.com/
2012-01-02
What I find so interesntig is you could never find this anywhere else.
2011-12-30
Газрын баялаг ихтэй орны үндэсний мөнгөний ханш уг баялагаа эргэлтэнд оруулах тусам чангарах ёстой. Харин манайд эсрэгээрээ. Энэ нь Монголбанкны удирдлагад байдаг мулгуу тэнэгүүдээс болж байгаа
2011-12-26
ухаалаг удирдлагатай улс инфляцаас айддаггүй
2011-12-26