Хэт даврагчид баяраа тэмдэглэжээ
2014-11-27

Энэ сарын 24-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Барак Обамад өргөн барьсан билээ. Хэдэн өдөр Батлан хамгаалахын сайдгүй байгаа АНУ, Иракийн хэт даврагчдын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоогоод буй. Тэгвэл өчигдөр Иракийн зүүн хэсэгт хяналтаа тогтоосон хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид баяраа тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Хэт даврагчид эрхээ тогтоосон хотууддаа “Халифын улс”-ын далбааг мандуулж, “Бид ялалт байгууллаа. Бид Америкчуудыг яллаа. Бид Барак Обамаг яллаа” хэмээн орилолджээ. Мөн хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдади “АНУ дэндүү хүчтэй. Тэгэхдээ бид ялалт байгууллаа. Дайчид минь ялалт байгууллаа” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Батлан хамгаалахын сайд огцорсон ч дараагийн сайд тун удахгүй тодрох болно. Хэсэгхэн хугацаанд энэ алба хүнгүй байна. Тун удахгүй дараагийн сайд тодрох болно” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
yag unen:
aluurchidad gishgeh gazar baihgui.muu yoriin amitad
2014-11-27
irgen:
teneg aluurchid jaahan bayrlaj l bai bugdiig chine gazriin horsnoos udahgui archaad ogno.
2014-11-27