Оюутнуудын эсрэг хүч хэрэглэхээ мэдэгдэв
2014-11-28

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеня Ньето өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ өөрийг нь огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулж буй оюутнуудын эсрэг хүч хэрэглэхээ мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр Герреро мужийн оюутнууд Ерөнхийлөгчөө өөрийн саналаар огцрох зургаан өдрийн хугацаа олгосон юм. Энэ хугацаанд огцрохгүй бол орон даяар жагсаал хийхээ сануулсан билээ.

1

Ерөнхийлөгч “Улс даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарлаа. Мөн Герреро  мужид байрлах Багшийн их сургуулийн оюутнууд Ерөнхийлөгч болон Засгийн газрыг огцрохыг шаардаж буй. Энэ хэргийн ард ямар нэг улстөрч байгаа хэмээн сураггүй алга болсон оюутнуудын гэр бүл, жагсагч оюутнууд үзэж байгаа. Ерөнхийлөгчийн хувиар энэ хэргийн үнэнг олоход хугацаа болон тайван ажиллах боломж олгохыг та бүхнээс хүсч байна. Өгөгдсөн хугацаанд жагсаалаа тараахгүй бол оюутнуудын эсрэг хүч хэрэглэх болно” гэж хэлжээ. Тэрбээр оюутнуудад энэ сарын 29-ний дотор жагсаалаа тараахгүй бол хүч хэрэглэхээ сануулсан байна.

Оюутны холбооны тэргүүн Кэрл Галльен Ерөнхийлөгчийнхөө саналаас татгалзаж, “Таныг огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ сарын 10-нд цагдаа нар оюутнуудын аминд хүрсэн “Геррерос Унидос” гэх бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан билээ. Тэд мэдүүлгийнхээ үеэр оюутнуудын аминд хэрхэн хүрснээ хэлж, өөрсдийгөө гэм буруутай гэдгээ мэдэгдсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zotsin:
xaa caigi jagsaal uimeen yasan xetsuu ym
2014-11-28