2011 оны “GRAND BOOK”-ээр “Монголчууд” ном тодорлоо
2011-12-26

Он солигдохоос өмнө байгуулалгууд шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Интерном номын их дэлгүүрээс жилийн турш борлуулалтаараа тэргүүлж шалгарсан оюуны бүтээлүүдийг нийтэд сурталчлах, эрхлэн гаргасан байгууллага, уран бүтээлчдийг дэмжин урам хайрлах, шилдэг номуудыг yншигчдын худалдан авалтанд санал болгон, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилготой “GRAND BOOK” ёслолын арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь тухайн жилдээ шинээр худалдаанд гарч борлуулалтаараа тэргүүлсэн 50-н шилдэг номыг арван төрөл зүйлээр шалгаруулан, тухайн төрөл тус бүртээ  ШИЛДЭГ 10, оны шилдэгийн шилдэг GRAND BOOK 1 номыг шалгарууллаа. Энэ жилийн GRAND BOOK номоор Монсудар хэвлэлийн газрын “Монголчууд” монголчууд ном тодорлоо. XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, "Мөхөж буй үндэстэн" хэмээгдэж байсан монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр, улсаа сэргээн төвхнүүлсэн түүхэн үйл явдалыг өнөө үеийнхэнд хүртээж байна. Зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин удам, уламжлал, соёлоо хадгалж байв гэдэг талаар энэхүү түүхэн гэрэл зургийн номонд өгүүлжээ. Арга хэмжээний үеээр “Оны онцлох сэтгүүл”-ээр COSMOPOLITAN сэтгүүл, “Оны онцлох ном”-оор Лектор төвийн Ц. Баатархүүгийн “Зөв ярих ухаан” ном шалгарчээ. Өөрийгөө бусдад илэрхийлэх чадварыг их дээд сургуулиудад эзмшүүлж чадахгүй байна гэлхчлэн шүүмшлэлтэй хандаж байгаа өнөөгийн нийгэмд өөрийгөө хөгжүүлье, ярих ур чадвараа дээшлүүлье гэсэн залууст хандсан олон үйл ажиллагааг Лектор төвийнхөн зохион байгуулж ,олон ч ном гаргаж байгаа. Энэ жилийн шалгаруулалтын нэг онцлог нь “Онцлох хүн” гэсэн шалгаруулалт байлаа. “Онцлох хүн”-ээр Ц.Оюунгэрэл, Д.Болдбаатар, С.Молор-Эрдэнэ нар шалгарчээ. Ц.Оюунгэрэлийн номууд нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж, араасаа дагуулж байна. Хамгийн гол нь тэр хүн бүр зохиолч, мэдсэн сурснаа бусадтай харамгүй хуваалцах хэрэгтэй гэх санааг нийгэмд өгч, хүргэж, түгээж чадаж байгаа юм. Доржсүрэнгийн Болдбаатарын орчуулсан киног үзээгүй, номыг нь уншаагүй, толь бичгүүдийг нь ашиглаагүй хүн Монголд бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Ном орчуулах, ном бүтээх ажлаасаа огтхон ч холдоогүй , номоор амьдарч болно гэдгийг биеэрээ харуулж байгаа хүн... Гэхдээ цэвэр арилжааны номууд биш, хүнд хэрэгтэй, нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй номуудыг орчуулж, бүтээж чадсан юм. Энэ бол соён гэгээрүүлэл, энэ бол түүний гавьяа билээ. "Онцлох хүн" өргөмжлөл хүртсэн доктор С.Молор-Эрдэний хувь 2011 онд “Ар монголд Орчин үе үгүйлэгдэнэ”,  “Монголчуудын  хар хайрцагны бодлого” зэрэг монголын өнөөгийн нийгмийг арай өөр өнцгөөс харж бичсэн нийтлэл номуудаараа олны анхаарлыг татаж чадсан.  Яасан ч шилжиж дуусдаггүй ардчилал юм, яасан ч барагддагүй хүний зовлон юм. Арай бид чинь буруу замаар будаа тээгээд байгаа юм биш биз дээ? Ийм асуултыг С.Молор-Эрдэнэ бүтээлүүдээрээ хэлж чадсан. Үүлгүй тэнгэрээс аянга буух шиг... Тийм гэнэтийн байж чадсан учраас өнөөдөр нийгэм түүнийг эргэлзэнгүй, бишүүрхэнгүй байдлаар хүлээн авч байна. Тэр хэвшиж тогтсон ойлголт, ухагдахуун, нэр томьёо бүрийг шинээр харахыг биднээс шаардаж байна. Бид буруу замаар будаа тээхдээ бүр орчуулгаас эхэлсэн юм биш үү? Бүхнийг шинээр харахыг хүсч байна, бас шаардаж байна. Бидэнд харин түүний зөв байж болох юм гэх хүлээн зөвшөөрөх, асуудалд эргэлзэх эрүүл ухаан арай дутагдаад байгаа юм биш дээ? Иймхүү энэ жилийн GRAND BOOK 2011 –ын эзэд тодорлоо.                                                  
Shuud.mn
Сонин хачин
Hooson reklam-uud. Tus tusdaa hoorhon tomorchih yum baina l daa
2012-01-05
ikh borlogdson nom sain baidagui ee hun bur oilgoj bga nom sain nom bas bish ee tsag hugatsaa buhniig shuuded ternes 1 company shuudeggui
2011-12-26
nugoo super show zohion baiguulna gej ungursun jil uchnuun hun hulhddag horchin DEEGII sursan zangaaraa hahuuldaj baigaad shalgarsan um biz dee mernees UP TOWN hamaagui deer
2011-12-26
nugoo super show zohion baiguulna gej ungursun jil uchnuun hun hilhddag horchin DEEGII sursan argaaraa hahuuldaj baigaad shalgarsan um biz dee mernees UP TOWN hamaagui deer
2011-12-26