Эмч сувилагч нарт тусгай өмсгөл илгээнэ
2014-11-30

“Японы Засгийн газар Баруун Африкийн орнуудад ажиллаж буй эмч, сувилагч, сайн дурынханд эбола вирусээс урьдчилан сэргийлэх 20 мянган өмсгөл болон 10 сая ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо” гэж “Улаан загалмай” нийгэмлэгээс мэдээллээ. Японы Батлан хамгаалахын сайд Акинори “Халдвартын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад өгөх тусламжийн өмсгөлийг ирэх сарын эхээр Либери улсад байрлаж буй ДЭМБ-ын эмчилгээний байранд хүргэж өгнө” гэж “NHK” телевизэд ярьжээ.

1

Дээрх тусламжийг тус улсын тусгай нисэх хүчин халдвартын голомтод хүргэж өгөх гэнэ. “Япон улс ийнхүү эбола вирустэй тэмцэхэд нисэх хүчнээ ашиглах болно” гэж Ерөнхий сайд Шинзо Абе ярьжээ. “KS767” гэх тээврийн онгоц ирэх сарын 6-нд 20 мянган тусгай өмсгөл тээвэрлэж Либерид хүрэх юм. Абе “Өнгөрсөн сарын эхээр эбола вирусын халдвараас хамгаалах эмнэлгийн ажилтны 700 мянган өмсгөлийн тусламж үзүүлэх хүсэлт Либери, Сьерра-Леон, Кени, Мали улсаас ирсэн” гэжээ.

Өнгөрөгч аравдугаар сард Японы Засгийн газар эболатай тэмцэхэд зориулж ДЭМБ-д 100 сая ам.доллар хандивласан билээ. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 5702 хүн амиа алдсан бол 16214 хүн халдвар авчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин