"СЭНГҮР" Азийн шилдэг брэнд боллоо
2014-12-01

 

СЭНГҮР брэнд “World Beer Awards-2014” -с АЗИЙН ШИЛДЭГ болон АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

х

ы

Дэлхийн зах зээл дээрх  шар айргуудыг шалгаруулдаг “Word Beer Awards-2014” олон улсын наадмаас СЭНГҮР брэнд АЗИЙН ШИЛДЭГ болон АЛТАН МЕДАЛЬ хоёр шагнал хүртлээ. Уг шалгаруулалтанд энэ жил 30 гаруй орны 700 орчим шар айргийн брэнд өрсөлдөж Ази, Европ, Америк тивүүдээс шилдгүүд тодорлоо.  Дэлхийн бүх улс орны  шар айраг үйлдвэрлэгчдэд нээлттэй уг наадмын шалгаруулалт нууц байдлаар буюу шар айргийн нэр, шошгыг харуулалгүйгээр амтлах зарчмаар явагдаж зөвхөн амт чанараар нь өрсөлдүүлдэг. “World Beer Awards” нь 2007 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Олон улсын хэмжээнд дээгүүрт тооцогддог нэр хүндтэй наадам юм.

ө

M-Би-Си компанийн М-Си-Эс Тайгер шар айргийн үйлдвэрийн Герман Брюмастерын ууган бүтээл, Үндэсний брэнд СЭНГҮР нь анх 2007 оноос зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. СЭНГҮР брэнд үйлдвэрлэлийн удирдлагын ISO 22000:2005, чанарын удирдлагын  ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг дэлхийн зиндааны чанартай шар айраг юм. Өмнө нь  Австрали улсад жил бүр зохиогддог Олон улсын шар айргийн AIBA  шалгаруулалтаас 2009, 2010 онуудад мөнгөн медаль хүртэж байсан.  Азийн ШИЛДЭГ, АЛТАН МЕДАЛЬ-т, амт чанараараа хэрэглэгчиддээ бүрнээ таашаагдсан,  Үндэсний брэнд СЭНГҮР шар айраг ийнхүү дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц гэдгээ олон улсад баталлаа.


Энд дарж үзнэ үү.

Shuud.mn
Сонин хачин
орхонболд:
сэнгүр брэндийн хамт олонд баяр хүргье. нүдээ олсон зөв шагнал болжээ. сэнгүр пиво японы саппоро пивотой их төстэй амттай. ааздаа дээгүүрт орохоор зөөлөн чанарын пиво юм шигээ. амжилт залуусаа.
2014-12-19
ochij ochij beer shuu:
manai uls xezee ene sogturuulax undaanaas garna doo. ochij ochij beer shuu
2014-12-01
icheechee:
hudlaa yariad bgaachee.icheech.senguuriig chini uuj uzsen .yu ni goyo baidiin.gaihaad world beer awards 2014 geed google ruu orood uzsen chini senguur baitugai mongoliin ner ch alga.bitgii bultertsgee.ichih bulchirhaigaa emchluul.
2014-12-01