Автомашинаас хулгай хийдэг бүлэг хулгайчийг барьжээ
2014-12-01

БГД-ийн 12 дугаар хороонд автомашинаасаа эд зүйл алдлаа гэсэн дуудлагыг өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа явуулан, Асса эмнэлгийн гадна талд тавьсан автомашины бүтээлгийг ЧД-ийн есдүгээр хороонд оршин суух 23 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай илрүүлсэн байна.

ө

Мөн СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст өнгөрөгч 9-11 дүгээр сар хүртэлх хугацаанд 17 үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалан эд зүйл хулгайлсан 23-25 насны Б, Г нарыг илрүүлэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэв. Өнгөрөгч долоо хоногт иргэдээс цагдаагийн байгууллагад автомашинтай холбоотой найман гомдол ирснээс тавыг нь илрүүлжээ.

ө

Өвлийн улиралд иргэд, жолооч нар автомашины бүтээлгээ хулгайд алдах, тохиолдол их гардаг. Иймд тээврийн хэрэгслийн жолооч, иргэд тээврийн хэрэгслээ зайлшгүй харуул хамгаалалттай газар тавих, тийм боломжгүй бол дохиоллын системтэй болгох хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene hulgaich nariig hvnd vildbert albadan ajil hiilgeh heregtei mungiig yaj oldogiig yas mahandni medrvvleh heregtei ene huduunii mangaruud bdag bgvi yu huduunuus orj irj bgaa ursgaliig hyanah heregtei
2014-12-02
ssss:
naad novshnuudiinkhaa 2 gariig ni ta*j hay esvel taria hiij hataa muu novshnuud
2014-12-02
зочин:
tsagdaagihandaa like like
2014-12-02