Ким Чен Унаас айхгүй
2014-12-02

“Sony Pictures” компани Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай өгүүлэх “Ярилцлага” киноныхоо нээлтийг ирэх оны ихээр хийнэ гэдгээ мэдэгдлээ.  “Ярилцлага” киноны  найруулагч Давид Лон “Ким Чен Унаас айхгүй байна. Ирэх оны эхний долоо хоногт кино нээлтээ хийнэ” гэж хэлжээ.


Киноны зураг авалт өнгөрсөн оны долоодугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Энэхүү уран бүтээлийн гол дүрд холливуудын жүжигчин Жамес Франко болон Сэт Роген нар тоглосон бол Ким Чен Уны дүрийг жүжигчин Рандал Пак бүтээсэн билээ. Тус уран бүтээлийн трейлер цацагдсаны дараа Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, пуужин харвахаа сануулсан юм. Энэхүү үйл явдлын улмаас киноны нээлт хэсэг хугацаанд хойшлогдсон билээ.


Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Су Ён “АНУ тэргүүтэй барууны орнууд кино урлагийг ашиглаж, удирдагчийн нэр хүндэд халдахыг завдаж байна. Энэ бүтээл нээлтээ хийсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
ard ard:
gaj dontnoor duursen yankuud neg ulsiig 2 bolgoj huvaagaad ard tumniig hoorond ni hagarlduulj alaltsuulj bahaa hangaj hanahgui yum aa....yankuud hezee negen tsagt ene bugdiinhee gesgeel lai-g uureh bno. busdiin zovlongoor hooloo olj iddeg debil yankuud sunutugei...
2014-12-02