Хилийн боомтын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнийг бусдыг заналхийлсэн, дархан цаазат газар хууль бусаар барилга барьсан хэрэгт буруутгасан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
б
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Гүндалай энэ мэдээлэлд тайлбар өглөө. Тэрбээр "Намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Намайг аль ч цагдаагийн газар, хэлтэс дээр дуудаагүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол дуудах байлгүй. Бусдын яриад байгаа шиг барилгын компани, газар надад байхгүй. Хэн гүтгэж, хэвлэлүүдээр цацуулаад байгааг ч би мэднэ. Миний төрсөн дүү Л.Баяндалайгаас иргэн н.Оюунгэрэл хоёр өрөө байр өг гэж нэхсэн байдаг. Ах маань боломжгүй гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр нь миний нэрийг холбож, гүтгэх болсон. Би өнөөдрийг хүртэл тэвчээртэй хараад л сууж байгаа” гэж мэдээлэв.
б
Л.Гүндалай, түүний төрсөн ах Л.Баяндалай, иргэн Д.Дашдондог, Т.Одсүрэн нарын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, бурхантай хөшөөний зүүн талд буюу ХААИС-ийн худгийн хойд талд газрын зөвшөөрөл, барилгын зураг төслийн зөвшөөрөлгүйгээр дөрвөн давхар байшин барьсан. Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын улсын байцаагч нар шалгалт хийхэд зөвшөөрөлгүй барилга барьсан нь тогтоогдсон тухай мэдээлж байсан.
ы
Б.Бэхи