Энхийг сахиулагчдыг шагналаа
2014-12-02

Иргэний дайны хөлд нэрвэгдэж олон жил зовж зүдэрсэн Афганистаны ард түмэнд эв нэгдэл, эрх чөлөөг эргүүлэн олгохоор Олон улсын эвслийн цэргийн хүчнээс тус улсад явуулж байгаа “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд  манай Зэвсэгт хүчний X ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн VIII ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр зэвсэгт хүчний Жанжин штабт зохион байгуулагдаж,  ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

ы

Энхийг сахиулагч цэрэг дайчдын гавьяа зүтгэлийг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлдэг. Энэ удаа “Цэргийн гавьяаны одон”-оор цэргийн багийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр, “Цэргийн хүндэт медаль”-иар хошууч Л.Цэрэгбаяр, “Энхийг төлөө” медалиар дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баяржаргал, дэд ахлагч С.Отгонтөгс нарын 48 цэргийн алба хаагчийг, “Афганистанд энхийн төлөө” хүндэт тэмдэгээр, дэслэгч Д.Олонхүү, ахлагч Э.Батсайхан, Я.Цогтсайхан, дэд ахлагч Ц.Ууганбаяр нарын  38 цэргийн алба хаагчийг “Афганистанд энхийн төлөө-2” хүндэт тэмдэгээр сургагч ахлагч Б.Осор, ахлах ахлагч Э.Төрмөнх, ахлагч О.Нямаа нарын  49 цэргийн алба хаагчийг шагнаж урамшуулав.

б

Манай энхийг сахиулагчид ажиллагаанаас ажиллагаанд илүү туршлагажиж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшин нь улам бүр дээшлэн, ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг биелүүлэх чадавхитай болон төлөвшиж байгаа нь дээрхи цэргийн багийн үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байгаа байна. Тухайлбал Афганистан улсын Херат муж дахь Эвслийн цэргийн хүчний баруун бүсийн Командлалын бүрэлдэхүүнд Агаарын цэргийн хүчний Шинданд баазын аюулгүй байдлыг хангаж, баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, нисэх зурвасын хамгаалалт, баазын эргүүл, сургагч багш нарын хамгаалалт, баазын харуул зургаан үүргийг долоон сарын хугацаатай  бага хүчээр гүйцэтгэж Афганистаны Үндэсний армид хүлээлгэн өгчээ. Мөн АНУ-ын Хуурай замын цэргийн хүчний “Bobcats” болон Үндэсний гвардын “Saber” томилгоот хүчний цэргийн алба хаагчидтай сургалт дадлага, буудлагыг 20 гаруй удаа зохион байгуулж, биет хамгаалалтын үүргийг анх удаа зохион явуулсан байна.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
байлдагчийн ээж:
гадаад явуулах яахав. болж байгаа байлгүй. гэхдээ афганистан яваад байдаг нь ямар учиртай юм. монгол цэргийн амь тийм хямд юм уу. армийнхан энэ цэргийн ангид хүүхдүүдийг яагаад паарны усанд оруулаад байдаг юм вэ. хөнжлийн даавуу дэр, нүүр гарын алчуур, саван энээ тэрээ нь байж байгаа байдал нь 1960-1970 онд л ийм байсан байх. хойд солонгосын арми манайхаас хавьгүй дээр харагдах юм даа тэр хаалттай социалист ертөнц
2014-12-03
euiz:
esen mend, ner tortei ergej irsen mongol erchuud, zaluuchuuddaa bayar hurgey. gehdee odoo naad balai ajillagaagaa zogsoo. afganistan bol usa, baruuniihnii shunald uregdej zovj zuderch bgaa uls, odoo iim ulsuud ulam bur nemegdej bna...baruuniihnii gar hol bolj mongol zaluuchuudaa ersdeltei gazar luu buu yavuulaa...harin yum suraad irsen mundag zaluuchuudaaraa dotoodiin tsergee hol deer n bosgood, jinhene tsereg ersiig belddeg gazar bolgood ogooch.... zaluuchuud zaaval yavaad, yavaad irsen n ner toriin hereg baidag tiim gazar... odoo bol tseregt yavna gedeg shiitgel shig l bdg bizdee,,,argagui shdee orchin nohtsol n ymar bilee....
2014-12-03