Сэлэнгэ аймаг өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан гэлээ
2011-01-26

Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ аймагт сайн малчны шагнал гардуулж явах зуураа орон нутгийн өвөлжилтийн байдалтай танилцсан юм. Сэлэнгэ аймгийн хувьд нийт 17 суманд 49 багийн 7748 малчин өрхөд 1266,5 мянган буюу хонин толгойд шилжүүлснээр 2,3 сая мал өвөлжиж байна. Аймгийн нийт нутгаар 10 дугаар сараас хойш 8 удаа их бага цас орж, нийт нутгаар 5-18 см цасан бүрхүүл тогтжээ. Цаг агаарын хувьд өнгөрсөн оны нөхцөл байдалтай ойролцоо байгаа бөгөөд малчинд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасны  дүнд өвөлжилтийн байдал хэвийн, малын хорогдолгүй байгаа тухай Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин