Мал тооллого ням гаригт эхэлнэ
2014-12-02

Үндэсний статистикийн хорооноос орон даяар мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн мал тооллоыг ажил ирэх ням гариг буюу энэ сарын 7-нд орон даяар эхэлж, 17-ны өдөр өндөрлөх аж.

Малтай өрх, аж ахуй нэгжийн бүртгэл тооллогын ажлын чанарыг сайжруулах зорилгоор бүртгэлийг онлайнаар явуулахаар төлөвлөжээ. Ийнхүү тооллогын мэдээллийг аймаг, сумаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах юм байна.

ы

Тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох зорилготой тус тооллогыг явуулах бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад буй аж.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин