Согтуу жолооч нар 136 хүнийг гэмтээжээ
2014-12-03

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод зам тээврийн нийт 3697 осол гарчээ.Үүний улмаас зургаан хүн нас барж, 555 хүн гэмтсэн байна. Мөн энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2546 жолоочийг илрүүлэн журамлажээ. Харин согтуудаа зам тээврийн осол гаргаж, хэрэгт холбогдсон тохиолдол 145 гарсны 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байжээ. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн гэдгийг “Аюул дагуулсан 12 дугаар сар” хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин