Монгол эрдэмтэн дэлхийн шилдэг зохион бүтээгч болжээ
2014-12-03

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн болжээ. Тэрбээр "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ шилдэг зохион бүтээгч болсон байна.

ы Доктор (Ph.D) Т.Энх-Оюун нь малын их эмч мэргэжилтэй,  1997 оноос хойш өнөөг хүртэл монгол орны барагшуны судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухаан, технологийн дөрвөн төслийн хүрээнд  барагшун судлалын 4 дэд сэдэвт ажил гүйцэтгэжээ.  Тэрбээр эх орны эмийн түүхий эх болох  барагшуныг  судалсан ажлын үр дүнгээр хэд хэдэн технологи боловсруулан мал эмнэлгийн үйлдвэрлэлд нэвтрүүлж, "Барагшуны эмийн түүхий эд боловсруулах арга"-аар "Ашигтай загвар"-ын гэрчилгээ  "Мал, амьтанд зориулсан барагшунтай тосон түрхлэг" бүтээлээрээ шинэ бүтээлийн патент  авчээ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хашир хүмүүн:
баяр хүргэе. шинжлэх ухааны байгууллагын менежментийг өөрчлөж захиргааны статусаас гаргавал энхоюун шиг олон эрдэмтэн монголын нэрийг гаргана. тиймээс эрдэмтдэд бие даан ажиллах эрх чөлөө олгож, хүрээлэнгийн захиоал гэдэг хүний дарамтнаас, буруу удирдлагаас, хоцрогдсон хүмүүсээс салгая эсвэл хөдөө аж ахуйн нэг л хүрээлэнтэй, цөөн сайн эрдэмтэдтэй болье. лав л одоогийн захираланцарууд биш.
2014-12-03
admin:
bayar hurgie
2014-12-03
zozo:
mundag amjilt
2014-12-03
said naraa :
kkkkk iim maygaar saihan amidarchbolj bgaa biz zaaval tumnii hurungu ideh gj ulairaad yana daaa kkkkkkk
2014-12-03
иргэн:
баяр хүргэе, бахархаж байна шүү ийм сайхан монгол хүмүүсээр. манай энэ хэдэн улс төрчид олигтойхон байдаг бол улс хөгжиж дэвжих цаг уг нь их ойрхон байх шиг байгаа юм иргэдийн чадавхийг харахад. даанч дээр байгаа хэд нь дэндүү олхиогүй юм.
2014-12-03
иргэн:
баяр хүргэе.
2014-12-03