Тариаланчдад 20.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
2014-12-03

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Туваан өнөөдөр сэтгүүлчдэд ургац хураалт болон мал өвөлжилтийн талаар мэдээлэл өглөө. Энэ онд нийтдээ 518.7  мянган тонн үр тариа хураан авсныг тэрбээр дуулгав. Үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0  мянган тонн төмс, 102.2  мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал хураажээ. Шинэ ургацаас 14 аймгийн 896 аж ахуйн нэгж, иргэн 340.0 мянган тонн буудай гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн байна. Энэ нь 1991 оны түвшинд хүрч буй ажлын амжилт бөгөөд зөөлөн буудайн гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангасан үзүүлэлт гэж салбарын яамныхан дүгнэжээ. Мөн 337.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь сүүлийн 20 жилд хүрээгүй амжилт гэв.

а

Мөн энэ жил импортоор 6.6 мянган тонн элит болон 1 дүгээр репродукцын  үр  нийлүүлж үрийн чанар хангамжийг сайжруулжээ. Бас Дархан 144, 34 сортын 65 тонн элит үрийг салбарын яам худалдан авч, аж ахуйн нэгжид гэрээгээр олгож үржүүлгийн ажлыг эхлүүлсэн байна. Үүнээс гадна энэ жил шатахуун, үр, ургамал хамгаалалын бодис, бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд нийтдээ 20.4 тэрбум төгрөгийн санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэгийг тариаланчдад үзүүлжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
hydlaa:
uramshuulal uguhgui geed today zalgaad bn lee
2014-12-03