Энэ онд камераар нийт 169635 зөрчил илрүүлжээ
2014-12-04

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2012 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 285833 зөрчил гарч байжээ. Харин энэ жил 169635 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс  улаан гэрлэн дохионы зөрчил 26968 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 142667 тохиолдол  бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гарчээ. Ийнхүү  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдсөнөөр зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин
molom:
zasag ch aimaar business hiij bgaan bna daa jiliin dotor gargasan zardlaa sain nuhuj bgaan bna daa.
2014-12-04
хамгаалалт:
хуулиас дээгүүр гарсан захирамжаар торгож байна. 1 эгнээгээр зорчих асуудлаар
2014-12-04