Түүхэн баримт бичгүүдийг хүлээлгэн өглөө
2014-12-05

Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрүүд тохиож байгаатай холбогдуулан тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө.

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаараа 058 дугаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан юм байна.

Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, “Бидний өнөөдөр Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа баримт бичгүүд тухайн үеийн оюутнууд нийгмийн өөрчлөхийн төлөө хэрхэн зүтгэж байсныг гэрчлэх болно” хэмээн хэлсэн. Ингээд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс эрхлэн гаргаж байсан “Мэдээ” сонины анхны дугаарын эх хувь, зөвлөлийн гишүүд, тэдний явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүд, олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах зорилгоор ашиглаж байсан энгийн хэвлэх үйлдвэрийн хэрэгсэл зэргийг Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатарт хүлээлгэн өглөө.

ы

Энэ арга хэмжээнд Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчид болох Ж.Алтанхуяг, Д.Бадамсэрээжид, Б.Зоригт, В.Дарханбаатар нар оролцсон юм.

вд

П.Наран

Shuud.mn
Сонин хачин