Сайд нар юуг онцлов
2014-12-06

Өчигдөр орой Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид Ерөнхийлөгчтэй уулзсан билээ. Энэ үеэр нэр дэвшигчид ямар асуудал онцолсныг хүргэж байна. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, зарим сайдыг томилсон юм. Харин үлдсэнийг нь ирэх мягмар гаригт томилох юм.

б

 У.Хүрэлсүх: Шударга ёсыг эрхэмлэж ажиллана

1

-Монгол Улсын Ерөнхийлөгч танд илтгэхэд Монгол Улсын хуулийн хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Монгол Улсын Төрийн тэргүүнээс гаргасан зарлиг, хуулийн хүрээнд бид шударга ёсыг эрхэмлэж ажиллана гэж бодож байгаа. Нэн ялангуяа улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, парламентад суудалтай  улс төрийн намуудын харилцан ойлголцыг бэхжүүлэх, түүн дээр тулгуурлаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэхүү хүндэрсэн нөхцөл байдлыг  даван туулах, эдийн засгийн уналтыг зогсоох явдал бол бидний анхаарах хамгийн гол асуудал гэж үзэж байна. Монгол улсын язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдралын төлөө бид бүхэн хамтарч нэг санаа бодолтой, эв эеийг сахиж эх орныхоо төлөө ажиллах хариуцлагатай үе ирсэн гэдгийг бид бүхэн ухамсарлаж байгаа гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Монгол Улсын Шадар сайдын ажлын хүрээнд  6 агентлаг байгаа. Урьд нь би таны толгойлж байсан Засгийн газрын кабинетийн гишүүнээр Онцгой байдлын асуудал эрхэлж ажиллаж байсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын сайдаар ажиллаж байсан. Энэ хоёр чиглэлийн ажлуудыг ерөнхийд нь мэднэ. Үлдсэн агентлагуудын ажлыг яаралтай судалж ажиллана гэж бодож байгаа.

ё

С.Баярцогт: Туршлагаа харамгүй хуваалцана

1

-Ерөнхийдөө дөрвөн намаас бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бүрдэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд улс төрийн өргөн хэмжээний тогтвортой байдал, дэмжлэгийг Ерөнхий сайдад үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулна. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд барагдуулахын тулд кабинетийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах үүргийг хүлээнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт болон Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль гэсэн энэ улс төрийн реформын чиглэлийн асуудлуудыг дэмжиж ажиллана. Өмнө нь таны кабинетад, Их эвслийн Засгийн газрыг 2004 онд байгуулагдахад Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлага, мөн 2008 оны Их эвслийн Засгийн газарт хямралын үед Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагаа кабинетийнхандаа харамгүй хуваалцаж ажиллана.

ё

Д.Оюунхорол: Монгол орныхоо унаган байгаль, онгон төрхийг хадгалахад анхаарч ажиллана

1

-Даяаршин хөгжиж буй дэлхий ертөнц, улс үндэстнүүд байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  баримтлаж буй хандлага  зарчмуудыг мөрдөн Байгаль орчин ногоон хөгжлийг тогтвортой хангаж ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад хичээн зүтгэж ажиллах болно. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ногоон бүсийг нэмэгдүүлж экологийн тэнцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.

1

Байгаль, соёлын аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлж, Монгол орныхоо унаган байгаль, онгон төрхийг хадгалахад анхаарч аялал жуулчлалын газар нутагт уул уурхайн аливаа үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоох, гадна дотнын жуулчлалыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж бодож байна. Үүний тулд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож аялал жуулчлал эрхлэгчдийг хууль эрх зүй, татварын тааламжтай нөхцөлөөр хөхүлэн дэмжиж ажиллана.

1

Байгаль  хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх,  байгаль орчныг хамгаалах ногоон хөгжлийг дэмжих талаар төр хувийн хэвшил иргэд олон нийтийн байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж үйл ажиллагааг нь бодлогоор уялдуулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тасралтгүй өсгөх гэсэн асуудлууд манай бодлогын анхаарлын төвд байх болно. Дээрх зүйлс нь үе үеийн Засгийн газрын Байгаль орчны сайд нарын уламжлалт  бодлогын зарчим байсаар ирсэн гэж ойлгож болно.

ө

Л.Пүрэвсүрэн: Залгамж чанараа хадгалах ёстой

1

-Гадаад бодлогын салбарын нэг онцлог байгаа нь залгамж чанараа хадгалж ажиллах ёстой. Түрүү түрүүчийн Засгийн газрын гол чиглэлүүдийг үргэлжлүүлэн ажиллах болно. Дээрээс нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлын зохицуулалтыг хангахад онцгой анхаарч ажиллана. Ойрын зорилт гэвэл энэ онд болсон ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр ярьсан тохирсон зүйлийг ажил хэрэг болгох  тал дээр анхааран хэрэгжүүлэх, ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Гурав дахь хөршийн бодлогыг бэхжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 10-наас эхэлж буй Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг энэ жилдээ болон дараа жил өргөн дэлгэр тэмдэглэх ажлыг хангана. Энэхүү арга хэмжээ нь ардчилалд шилжих замд Монгол Улс алдсан оносон сургамжаа гурав дахь хөршийн орнуудад ойлгуулах тал дээр чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа. Мөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах том зорилт бий.

ө

Ж.Эрдэнэбат: Хямралаас гарах төлөвлөгөөгөө боловсруулна

1

-Санхүүгийн хүнд байдлаас улс орноо гаргахад аливаа нэг яам дангаараа төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс хямралаас гарах төлөвлөгөөг бид хамтран боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Юуны түрүүнд хэлэхэд улсын төсвийн хувьд орлого зарлагын тэнцэл, баланс алдагдсан байгаа. Иймээс үүнийг тэнцүүлэх арга хэмжээг хамгийн түрүүнд авна. Мөн өрийн баланс, төсвийн алдагдлын хувьд төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчсөн байдалтай байна. Тэгэхээр энэ асуудлын өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэсний дараа үүнд тулгуурлан хямралаас гарах төлөвлөгөөгөө боловсруулна.

Мөн эдийн засаг, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх гадаадын улс орнууд, байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэж хамтран ажиллахад өрийн босго, хязгаарын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг Засгийн газар, нам эвслийн түвшинд ярилцах болно.

ө

Д.Дорлигжав: Ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй

1

-Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн талаар ҮАБЗ-өөс сайшаагдсан хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд батлагдсан, өргөн баригдсан болон боловсруулж буй хуулиудыг энэ үзэл санааны хүрээнд дахин нягталж, цогц байдлаар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар батлуулах зорилт тавин ажиллана. Энэ жил Хууль зүйн сайдын багцад батлагдсан хөрөнгө оруулалтыг оновчтой болгож, захиран зарцуулалтыг хийх болно.

Хуулийн салбарын боловсон хүчний мэргэжлийн, ёс зүйн, удирдах арга барилын давтан сургалтыг эрчимтэй хийх шаардлага байгаа. Хууль зүйн салбарын бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй болгох тал дээр ажиллана.

ө

Д.Эрдэнэбат: Жишиг яам болгохын төлөө ажиллана

1

-Аж үйлдвэрийн яам манай орны хөгжлийн стратегийг тодорхойлох ёстой. Энэ яамыг маш богино хугацаанд зохион байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажиллана. Ямар ч байсан жил зургаан сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам Монгол Улсад хэрэгтэй байсан юм байна. Дотоодын хүнд хөнгөн үйлдвэрүүдээр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд орсны хувьд хариуцсан яамаа зөв голдрилд нь оруулах, эхнээсээ цэгцтэй, зохион байгуулалттай жишиг яам болгохын төлөө ажиллана.

ө

Д.Цогтбаатар: Барилгын стандартыг орчин үеийн түвшинд хүргэнэ

1

-Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах болсонд би баяртай байгаа. Ялангуяа хямралын үед ингэж ойлголцож хамтран ажиллах нь эдийн засгаа сэргээх хамгийн чухал алхам билээ. Хямралын нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино хугацааны нэгдсэн төлөвлөгөөг нэн түрүүнд гаргах хэрэгтэй. Ингэснээр бид нөөц боломж, эрсдлээ үнэлэн дараагийн алхмаа хийнэ. Монгол төрийн түвшинд яригдаж эхэлж байгаа шинэлэг зүйл бол баримтад суурилсан шийдвэр гаргах механизм юм. Тэгэхээр нөхцөл байдлаа зөв дүгнэж байж дараагийн арга хэмжээг авах ёстой.

Өнөөгийн нөхцөл байдал их эмзэг гэж дүгнэж байгаа. Тиймээс энэ салбарыг цочирдуулахгүй, үйл ажиллагааг нь дэмжих, үргэлжлүүлэх тал дээр анхаарна гэж бодож байна. Энэ бол богино хугацаанд авах арга хэмжээ. Цаашид баримтлах бодлогын хувьд хот байгуулалтын дахин төлөвлөлтийг хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Байгаль орчин талаасаа ч, хүний амьдрах орчин талаасаа ч, орчин үеийн хот болгох талаасаа ч төлөвлөлтийг эхнээс нь бүр олон жилийн туршид, бүр социализмын үеэс эхлэн төлөвлөгөө, тооцоогүй явж ирснээс болж хэт төвлөрөл, хүндрэл гарсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ тал дээр орчин үеийн хэв шинжтэй төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно. Өөрөө хэрэглэгч хүний хувьд орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл бол барилгын стандарт байдаг. Барилга бол тухайн хүний чухал хуримтлалыг шингээсэн өмч байдаг. Иймээс барилгын стандарт сайн байна гэдэг бол тэр хүний хадгаламж найдвартай байна гэсэн үг юм. Тиймээс барилгын стандартыг орчин үеийн түвшинд хүргэж ажиллах тал дээр анхаарна.

Нөгөө талаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаарна. Мөн барилгын байгаль орчинд ээлтэй, өртөг багатай шинэлэг технологи нэвтрүүлэх тал дээр ажиллана. Бусад ажлыг мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж шийдвэрлэнэ.

ө

Л.Гантөмөр: Бодлогоо үргэлжлүүлнэ

1

-Боловсролын салбарт сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Үүний үр дүнг бид богино хугацаанд харна гэж үзэж байгаа. Ялангуяа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багшийн хөгжлийн бодлогын үр дүнг бид ойрын ирээдүйд харна гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямрал, өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг руу шилжих шаардлага байгаа. Үүний суурийг бид үлдсэн хугацаанд бид тавьж чадна гэж үзэж байгаа.

Гуравдугаарт, энэ яаманд соёлын асуудал  ирж байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан монголчууд олуулаа болохын тулд монгол соёлыг өвлөх, уламжлах, дэлгэрүүлэх бодлогуудыг цаашид үргэлжлүүлэн баримтална.

ө

Р.Жигжид: Гадны мэргэжилтний гарыг харахгүй

1

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оройн амгаланг айлтгая. Уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд  хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж ирсэн ажлууд, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон.  Долоо, найм орчим хууль шинэчлэгдэн батлагдсан. Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллана. Тухайлбал, энэ хуулиудын хүрээнд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг олгох хүрээнд ажлууд бий. Үүнийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж эхэлсэн ажил явж байгаа. Ашигт малтмалын салбараас эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах том төслүүд болох Оюутолгой, Тавантолгой зэрэг төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах тул үүнд түлхүү анхаарч ажиллана. Мөн түүнчлэн нүүрс боловсруулах чиглэлээр, тухайлбал, хий гаргах, шингэрүүлэх, хуурай аргаар баяжуулах гэх мэт чиглэлд анхаарч ажиллана. Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал нэлээдгүй тулгамдсан асуудал болж байгаа. Үүнийг анхааран ажиллана. Үндэсний боловсон хүчний бодлого баримталж, гаднын мэргэжилтний гарыг аль болох харахгүй, Монголд үлдэх үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлүүдэд анхааран ажиллах болно.

ө

С.Чинзориг: Нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг

1

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оройн амгаланг айлтгая. Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Хөдөлмөрийн салбар өөрөө салбар дундын олон зохицуулалт шаардсан салбар. Тэр утгаараа кабинетын зарчмаар ажиллана. Эдийн засгийн хямралтай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Бүх намууд хамтарч засаг барьж байгаа энэ үед хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана.  Ялангуяа нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг. Энэ нь засаглалын хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.  Энэ чиглэлд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.

ө

С.Эрдэнэ: Хийсэн ажлаа үргэлжлүүлнэ

1

-Бид өнгөрсөн хоёр жилд хүн амын хөгжлийн чиглэлээр хийсэн ажлаа үргэлжлүүлнэ. Саяхан Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Мөн нийгмийн хамгааллын тал дээр чухал асуудлууд бий. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт хүн амын нийгмийн хамгааллын бодлогыг эрс сайжруулах зайлшгүй шаарлагатай. Нийгмийн халамжийн чиглэлээр хийж буй шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцоог  шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүний хөгжлийг анхааран ажиллаж хүн амын хөгжлийн бодлогыг сайжруулах ажлууд дээр гол анхаарал хандуулж ажиллана.

1

Р.Бурмаа: Эдийн засгийн хямралаас хамгаалж, гаргана

1

-Энэ салбар Монгол Улсын хөгжилд нөлөөтэй төдийгүй стратегийн чухал салбар.  Энэ салбарыг эдийн засгийн хямралаас хамгаалах, гаргах нөөц боломжоо бүрдүүлж хямралыг даван туулахад анхаарна гэж үзэж байгаа. Уг салбарт талуудын оролцоог хангах, мэргэжлийн судалгаа зөвлөмжийг ашиглахад түшиглэн ажиллана. Салбарын чиглэлээр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд дээр ажиллаж илүү боловсронгуй болгох талаар ажиллаж, энэ салбарт хийгдэж ирсэн ажлуудыг үргэлжлүүлэн ажиллах болно.

ө

Н.Төмөрхүү: Салбаруудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулна

1

-Танд оройн мэнд хүргэе. Юуны өмнө замын салбарт сүүлийн хоёр жилд багагүй амжилт гарсан. Сүүлийн хоёр жилд замын ажлууд сайн хийгдэж, замын аж ахуйн нэгжүүд чадавхи, чадамжтай болсон. Салбарын бодлого залгамж чанарыг үргэлжлүүлнэ. Мөн Засгийн газрын кабнетийн зарчмыг барьж ажиллана. Хууль эрх зүйн хүрээнд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого, авто замын сүлжээ үндсэн трассын бодлого батлагдсан. Үүнийг үргэлжлүүлэн ойрын хугацаанд аймгийн төвүүдийг авто замаар холбох болон төмөр замын ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Энэ нь улс орны эдийн засагт их нэмэр тулаас болно. Энэ салбар нь Төмөр зам, авто зам, иргэний агаарын тээвэр гээд салбаруудтай. Энэ салбаруудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулна. Замын чанар, стандартыг Евро стандартад нийцүүлэх, шилжүүлэх, Монголын уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалд тохирсон сайн замыг  бүтээн байгуулах нөхцөлөөр хангах хүрээнд дэмжиж ажиллана. Төрөөс баримталж буй бодлогыг үргэлжлүүлж, чанарын өндөр түвшинд хүргэнэ.

ө

Д.Зоригт : Засч залруулах зүйлүүд бий, түүнийг засна

1

-Танд оройн мэнд хүргэе. Энэ салбар онцлогтой салбар. Миний бие УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд зургаан жил ажиллаа. Энэ салбарын хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг сайжруулахад оролцож байсан. Энэ салбарууд миний харж байгаагаар онцлогтой. Дунд , урт хугацааны зарим асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Энэ салбарт төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж, салбарын хөрөнгө оруулалтын орчинг нээлттэй болгож чадахгүй байна. Хоёрдугаарт, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар байгууллагууд төрийн өмч давамгайлсан үр ашиг, менежментийн талаар тодорхой шаардлага хангахгүй байнга шүүмжлэлд өртөж байгаа.  Засч залруулах зүйлүүд бий, түүнийг засна. Гуравдугаарт, манай улс өөрийн хэрэгцээний ихэнх хэсгийг хоёр хөршөөс импортоор авч байна. Энэ хэрэгцээ жилээс жилд өсч байгаа. Иймээс дунд хугацаанд импортлогч биш, хөршүүдэд экспортлогч болох чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайн ажлууд бий. Том цахилгаан станцууд, Тавантолгой, гурав, дөрөв,тавдугаар станц, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц зэрэг ажиллаж байгаа төслүүдийг залгамжлуулан ажиллана. Ойрын хугацаанд энэ салбарын түлш, эрчим хүчний найдвартай байдал чухал байна. Энэ өвлийн болон эрх жилийн бэлтгэл гээд ажлууд байна. Ерэн жилийн түүхтэй энэ салбарыг салбарын хүнээр удирдуулах чиглэлээр хамтарч, дэмжиж ажиллана.

ө

М.Энхсайхан: Миний өчүүхэн туршлагыг ашиглая гэж надад хандсан болов уу

1

-Миний нэрийг Монгол Улсын сайдад өргөн барьж байгаад талархаж байна. Хариуцах асуудал бол Монголын нийгэмд тулгамдаад байгаа эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд би өөрийгөө дайчилж ажиллах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж онохын зовлонг бид туулж явна. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд миний өчүүхэн туршлагыг ашиглая гэж надад хандсан болов уу гэж бодож байна. Та бүхний итгэлийг дааж ажиллах болно.

ө

Ц.Цолмон: Ерөнхий сайдад талархаж байна

1

-Миний нэрийг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлж байгаад Ерөнхий сайдад талархаж байна. Манай улс төрийн бүх хүчнүүд бүгд ойлголцдог нэгдсэн бодлого, концепциор Батлан хамгаалахын яам явж байгаа. Энэ бодлогын хүрээнд бид ажиллах болно. Батлан хамгаалахын бодлогод сүүлийн үед шинэчлэл хийгдэж, боловсруулж байгаа зүйлүүд бий. Үүнтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа танилцаж, энэ чиглэлийг дэмжиж байсан. Энэ концепциуд шинэчлэгдэж батлагдаад явахад гар бие оролцож хичээн ажиллана гэж бодож байна.

Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын дор заавар зөвлөгөөг авч ажиллах ёстой албан тушаал. Иймээс Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн чиглэл, үүргийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улам бүр бэхжүүлэх, техникийн болон бусад чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга, чармайлттай ажиллана.

1

Г.Шийлэгдамба: Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг гүнзгийрүүлнэ

1

-Эрхэм Ерөнхийлөгч танд болон Ерөнхий сайдад талархал илэрхийлье. Улс орон нийгэм эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй олон асуудлыг давж шийдвэрлэх ёстой энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байгааг ухамсарлан ойлгож байна. Эрүүл мэндийн салбарын хувьд товчхон хэлэхэд энэ салбарын үр дүнтэй, зохистой удирдлага, шуурхай, хариуцлагатай, найдвартай үйл ажиллагаа, зөв үр дүнтэй санхүүжилт гэсэн ийм гурван чиглэлд энэ салбарын өмнө явуулж ирсэн бодлогыг үргэлжлүүлэх, түүнчлэн саяны томъёолсон гурван асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах болно.

Хэрэв Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдож ажиллавал нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, үүн дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэхэд салбарын сайдын хувьд Засгийн газрынхаа нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллана.

Shuud.mn
Сонин хачин
emch nar:
ёох бид бүүр залхаж байна, чадлаараа хичээж сайн амжилт гаргаж байгаа эмч нар энэ улсад чинь өчнөөн байна. салбар нь өөрөө зөв менежмент хийх хэрэгтэй байгаа энэ чухал үед ийм хүмүүсээр энэ салбарыг ингэтэл нь гутааж байх ч гэж дээ. удвал байх хугацаандаа хэрүүл хийж ойр орчноо гүжирдэж баахан бужигнуулсан, ашгүй өөрчлөлт орох нь гэтэл юу ч мэдэхгүй ийм хүн санал болгоод байх даа яахав дээ. арай ч дээ, ийм энэ салбарын ажлыг огт мэдэхгүй хүн мөнгө л хийх гэж улайрч байгаа нь ойлгомжтой байх даа. хүнээ бод, иргэдээ бод
2014-12-08
zochin:
xeden nam damjij xaanaa eerte ni ashigtai bna tend daldaganaj yavdag tsolmon boliochee ene enkhbayaryn doodxyg dolooj yavj saidad xurex gej ix l xicheejdee oi gutmaar um tsolmon chamd batlan xamgaalaxaas idex um oldoxgui dee
2014-12-08
jargal:
oi gutachlaa hereg alga
2014-12-08
зочин :
энэ цогтбаатар тун гайгуй боловсролтой хун юмсан албан тушаалын овчин оор лут овдож ээ бусад нь ч яах вэ давхар дээлтэй ч хамаагуй сайд болж узэхийг хусэн зуудлэсэн алба хоног тооруулсэн худалч дур игсгэгчид алтанхуягийн засгийн газрыг л зутгуулэх байх байждээ ядаж хогжилтэй
2014-12-08
ерөнхийлөгч алиа салбадай болжээ.:
баахан давхар дээлтэй хүмүүсийг өрөөндөө оруулчихсан өөрөө хөлсөө арчаад сууж буй ерөнхийлөгч нэртэй алиа салбадай үнэхээр өрөвдөлтэй юм аа. нөгөө хэд нь ч алиа салбадай дуудсан зоргоор очиж л байдаг. баярцогт бол зомби учраас далбагнаад очих ёстой.
2014-12-08
tsogoo:
deer ued ulgeriin baatruud amilsan n geed goe kino baidag baij bilee
2014-12-07
udbal:
namuudiin alban tu*liin naimaani zolios eruul mendiin sistemiig ch sehel abahgyi boltol nuraaj bna.ene bol emgenel.ard tumen eruul baij l eruuleer setgene shyy dee .yana daa.yadaj toriin nariiniihan ni bj bgaag .chaavaas daa.uunees ulyy ouynlag chadaltai zaluus eruul mendiin salbart zondoo bgaa.ded said toriin nariin 2 oo shijignesen chadaltai .sistemiin zoblon jargaliig meddeg huneer ajlluulaasai daa l gj zalbiray .
2014-12-07
udbal:
namuudiin alban tu*liin naimaani zolios eruul mendiin sistemiig ch sehel abahgyi boltol nuraaj bna.ene bol emgenel.ard tumen eruul baij l eruuleer setgene shyy dee .yana daa.yadaj toriin nariiniihan ni bj bgaag .chaavaas daa.uunees ulyy ouynlag chadaltai zaluus eruul mendiin salbart zondoo bgaa.ded said toriin nariin 2 oo shijignesen chadaltai .sistemiin zoblon jargaliig meddeg huneer ajlluulaasai daa l gj zalbiray .
2014-12-07
zochin:
nuguu zasag unagaasan dvlzengvvd end dvreeree suuj baih chine oorsdoo said boloh gej l zasag unagaasan yum bna muusain huwalznuud hedii boltol ard tvmneer togloh gesiin
2014-12-07
mnbv:
m.enchsaihan uunees busadn juch medehgui
2014-12-06
bata:
ene tsolmon gej neg tsadakh gedgiig medekhgui, khun muutai etgeed yavaal baikh um aa!!!! boliosoo ichij ukhmeer um aaa
2014-12-06
yanga:
oynhorol sumtai baihaa end ter zavhan yamar hamaatai um ter zavhan ruugaa ochij zasag dargaa hii mal mini
2014-12-06
зочин :
цолмон хэдэн нам дамжиж хэдэн яамны сайд дэд сайд хийж байна. монголын ард иргэдийг арай дэндуулэж туруучээсээ дор болжээ сахил хуртээд улам дордлоо
2014-12-06
gahaid:
yooy yun burmaa ve.ene megj huduu aj ahui gazar tarialan medeh u.shudarga dur esgesen avgai.
2014-12-06
hil;:
http://monthlyyouth.com/?ref=716759 холбоосоор орж гишүүнээр элсэн энэхүү холбоосоо янз бүрийн сувгаар тараах хэргтэй, хэрвээ та үүнийг маш ажилттай тараан таны холбоосыг хүмүүс орж үзэхийн хэрээр та орлого олох болно. бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. тэрхүү линкээ мөн адилаар бу*д тараа. ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, money gram, western union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. жич: нээсэн хаягаараа 30 хоногын туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана цааш нь share
2014-12-06
bayasaa:
za yahav dee shiilegdamba eruul mendiin said baih daa ch yahav dee mongold amid yavah uvchingui baih erh buren utgaaraa budaa boljee huurhuu
2014-12-06
7nuhygbhu:
mongoliig toirood tumur zam taviad baival mongold davhar vagon eavdag bolohgui yum bn ennees harhad
2014-12-06
biiik:
mergejlin bus hun busniuldag gashuun surgamj
2014-12-06
shiileg:
heden jiliin umnu uvurmongolchuud zugaa tsengeliin yaamny zulzgan said shaligdamba gej taniltsuulsan geed l bid baahan ineej bilee. odoo zuljgan bish jinhene buduun said boljdee
2014-12-06
iiiiiii:
burmaagiin yarisnyg haraad ineed , durgui 2 zereg hurlee. yer ni yuny said boloh gej baigaagaa medej baigaa yum uu. ene salbar chuhal gesnees uur yum helsengui. medehgui yum chini yuugaa ch yarih bilee. ene hun olon onigoony baatar bolno doo. busad ni ch yaahav. saintai muutai ch neg yum hugatsaagaa duusgana. ene avgai yaaj neg yum jil 6 sar bolno doo. orosuudyn yaridagaar tsyganyg lam bolgov gegch bolloo
2014-12-06
burmaa erdene enhsaihan :
za yutai ch ene 3 eh ornoo zarahgui bhaaa deer ni ulaan huvisgalch hurelsuh gaigui boluu
2014-12-06
зочин:
улс маань эдийн засгыг асуудалтай маш хүнд байгаа учраас улс төр болон ард түмэн таныг бидэнд туслаач гэж хүсэж монгол улсын сайд м.энхсайхан болгосон шүү бүх хүчээ дайчлаж ажиллаасай гэж хүсэж байна
2014-12-06
bayrtsogtoos bolgoomjilooroi :
ta nar 20000 huvisagchtai tegshtgel gargaad irheer ni yu ch helj chadaagui biz dee odoo 60000 bolgood irheeer ni yah yum beee
2014-12-06
иргэн:
хүрлээ сайд минь онцгой, мхег 2 ажил нь унасаныг мэдэж байгаа биз дээ. яагаад гэвэл мэргэжлийн бус, шахааны хүмүүс та сайн шадар бай яа гэвэл мэргэшүүлэх л алхам хийгээрэй. мөн ч хэцүү дээ.
2014-12-06