“Цөмөөхэй” балетын гол дүрд тоглох Клара тодорлоо
2014-12-08

Тун удахгүй  нээлтээ хийх гэж буй шинэ “Цөмөөхэй” балетын гол дүрд тоглох охидыг шалгарууллаа. “Цөмөөхэй” балет тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа МУГЖ, балетчин Д.Алтанхуяг, ДБЭТ-ын багш нар “Цөмөөхэй”-д тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулсан бөгөөд энэ удаагийн шалгаруулалтад 8-15 насны  нийт 230  хүүхдүүд оролцож,  гол дүрийн Кларад тоглох 13 охин сонгогдлоо. Бэлтгэлийн явцад дахин шалгаж  3 охиныг гол дүрд тоглуулахаар сонгохоор төлөвлөж байна. 2014 оны 12 дугаар сарын 24–28-ны өдрүүдэд тоглогдох  “Цөмөөхэй” балетын гол дүр  Клара охины дүрд 93-р сургуулийн 4б ангийн сурагч Ганбаярын Хүслэн, “Шинэ –Үе” дунд сургуулийн 4б ангийн сурагч Батсайханы Анхзул, Орчлон” сургуулийн 6с ангийн сурагч Ганбатын Үлэмжтанан,   2-р сургуулийн 5а ангийн сурагч Дарханбаярын Энх-Уянга, “Шинэ-Эрин” сургуулийн 9-р ангийн сурагч Лхагважавын Уянга нар шалгарчээ. Монголын бяцхан авъяаслаг охид дэлхийн таван тивд зэрэг тоглогддог алдарт балетыг гол дүрийг бүтээх өдөр ойртсоор байна. Балетын тасалбарыг Дуурь Бүжгийн Эрдмийн театрын кассаар худалдаалж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
аа "бяцхан авьяастай" охид тодруулаа юу. сэтгүүлч минь дээ, эхлээд өөрөө эх хэлэндээ боловсрох шаардлагатай шүү дээ
2014-12-08