Европ руу байгалийн хий нийлүүлэх сувгаа өөрчилнө
2014-12-08

ОХУ-ын удирдлагууд Европ руу нийлүүлэх байгалийн хийн сувгаа өөрчлөхөөр болжээ. Энэ тухай Оросын “Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер мэдэгдэл хийсэн тухай “www.kp.ru” мэдээллээ. Тэрбээр “Засгийн газар Европ руу нийлүүлэх байгалийн хийн “Өмнөд шугам” хоолойн ажлыг түр зогсоосон байгаа. Олон жилийн турш Оросын тал Украинаар дамжин Европ руу байгалийн хий нийлүүлж байсан. Гэвч Украины тал дамжин өнгөрөх орны хувьд улс төр, нийгмийн байдал тогтворгүй байгаа учир манай тал бусад сувгаар Европ руу байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулахаартөлөвлөж байна. Тэгэхдээ Оросын тал Украины дотоодын байгалийн хийн хэрэгцээг баталгаатай хангах болно”  гэж хэлжээ.


Тус улсын Эрчим хүчний яамнаас “Орос өнөөдрөөс эхэлжУкраин руу байгалийн хий нийлүүлнэ” гэж мэдээлэв.  Өнгөрсөн долоо хоногт Украины “Нафтогаз” компани 1 тэрбум шоо метр байгалийн хийн урьдчилсан төлбөр болох 378 сая ам.долларыг “Газпром”-д шилжүүлсэн байна. “Ирэх оноос эхлэн Оросоос дахин 1.5 тэрбум шоо метр байгалийн хий худалдан авна” гэж Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдсэн байна.


Б.Дэлгэрцэцэг 




Shuud.mn
Сонин хачин
tostoi:
wkos hhhhhhhhhhhhhhhh
2014-12-08