МАН Тендерийн хуулийг дэмжихгүй
2014-12-08

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөв. Бүлгийн хуралдаанаар  хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих шаардлагагүй гэж үзжээ.

өа

Шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа учраас бодлого, үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулах ёстой. Шинэ танхимын бодлого, үйл ажиллагаанд өмнөх Засгийн газрын энэ мэтчилэн өргөн барьсан хуулийн төслүүд нийцэх эсэхийг эргэж харах ёстой гэж үзсэн байна. Харин Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг дэмжихээр санал нэгдэв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Тендерийн хуулийн төслийг дэмжээгүйн учир шалтгааныг бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлав.

өа

Тэрбээр, Нэгдүгээрт, уг хуулийн төсөлд олон улсын тендер шалгаруулалтад баримталдаг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх гэсэн таван зарчим алдагдсан. Хоёрдугаарт, улс төрийн албан хаагчид тендерийг өөрсдөө мэдэж шийдэхээр зохицуулалт хийсэн нь өмнөх хуулиар мэргэжлийн байгууллага байгуулж, эрх мэдэлтний оролцоог багасгах талаар баримтлах зарчмаас ухарсан. Гуравдугаарт,  тус хуулийн төслөөр орон нутагт эрх шилжүүлэх асуудал ихээхэн хумигдахаар байна. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч нар "хурдавчилсан арга"-ыг ашиглах замаар бүхий л асуудлыг яаман дээр шийдэх нөхцөлтэй болсон. Дөрөвдүгээрт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулиар нээлттэй тендер хүлээн авах хугацаа 30 хоног байгаа бол шинэ хуулийн төслөөр 10-15 хоног байхаар тусгасан.

өа

Тендерийн үнэлгээ, тендерийн хүчинтэй байх хугацааг 45 хоногоос 15 хоног болгож өөрчилсөн байна. Энэхүү өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдийн тендерт орж өрсөлдөх боломж хумигдах, тэгш, шударга байдлыг алдагдуулах муу үр дагавартай гэдэг үндэслэлээр дэмжих шаардлагагүй, Засгийн газарт буцаах ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ гэсэн юм.

өа

Мөн лиценз, зөвшөөрлийн тоог цөөлөх, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, ард иргэдээ дэмжих, төрийн дарамтыг багасгах үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг дэмжсэн байна.

өа

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин :
яармаг нисэх зайсанд байгаа шинээр барисан орон сууцнууд дулаан муу учир холдсон ус ду*г халдаггуй байгаа тухай байнга гомдол ирж байгааг анхаарнуу
2014-12-08
чанаргуй:
чанаргуй оронсууцанд орж дараа нь гомдол гаргахгуй байх хэрэгтэй
2014-12-08