Герреро мужид гашуудал зарлав
2014-12-08

Мексикийн Герреро мужийн удирдлагууд амиа алдсан 43 оюутныг эргэн дурсч, гурван өдрийн гашуудал зарласан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Жагсаалын үеэр сураггүй алга болж, улмаар амиа алдсан 43 оюутны нэг Александр Морагийг цогцсыг гэр бүлийнхэн нь өчигдөр таньсан билээ. Энэ үйл явдлын дараа Герреро мужийн түр захирагч Рохели Ортега амиа алдсан оюутны гэр бүлд эмгэнэл илэрхийлж, орон даяар гашуудал зарлаж буйгаа мэдэгдсэн байна.

1

Тэрбээр “Оюутнуудын үхэл Мексикт уй гашуу авчирлаа. Тэд дэндүү аймшигтайгаар хорвоогоос явлаа. Бид харамсалтайгаар амиа алдсан оюутнуудыг хэзээ ч мартах учиргүй. Мартах учир бидэнд байхгүй” гэж хэлжээ. Захирагчийн мэдэгдлийн дараа Герреро мужид байрлах төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна. Мөн архи болон согтууруулах ундаа борлуулж буй бүх дэлгүүрийг хаажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Эмгэнэл илэрхийлж байна
2019-10-24