Миланд эсэргүүцлийн жагсаал болов
2014-12-09

Италийн Милан хотын төв театр өчигдөр албан ёсны нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээний үеэр театраас холгүй хэдэн зуун оюутан Засгийн газраа буруутгаж жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оюутнууд сургалтын төлбөрийг багасгахыг шаардаж, жагсаал зохион байгуулсан аж.

1

Театрын нээлтэд уригдсан зочдын дунд Ерөнхий сайд Маттео Ренци байжээ. Сайдын аюулгүй байдлыг хангах үүднээс театрын арын хаалгаар гаргасан байна. Мөн театрын удирдлагууд театр болон зочид, төлөөлөгчдөд эрсдэл учруулахгүй байхыг жагсагчдад сануулжээ. Миланы цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, цахилгаан бороохой болон нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Их, дээд сургуулийн багш нар цалингаа нэмэхийг шаардаж, жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалын үеэр 10 орчим цагдаа бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Өнгөрсөн сараас эхлэн тус хотод 10 гаруй удаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин