Оюутнууд өлсгөлөнгөө зогсоожээ
2014-12-09

Сонгуулийн нээлттэй эрх олгохыг шаардаж буй Хонконгийн оюутан залуусын төлөөлөл өнгөрсөн пүрэв гаригт захирагч Лин Чун Иенийн албан байрны өмнө суулт зарлаж, өлсгөлөн зарласан юм. Тэгвэл өлсгөлөн зарласан сурагчдын холбооны тэргүүн Жосеф Хон өчигдөр 15.00 цагийн үед хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үеэрээ эрүүл мэндийн шалтгаанаас болж өлсгөлөнгөө зогсоож буйгаа хэлжээ.


Түүнтэй нэгдэж дөрвөн оюутан өлсгөлөнгөө зогсоосон байна. Тэрбээр “Эмчийн шаардлагын дагуу би өлсгөлөнгөө зогсоохоор боллоо. Миний болон оюутнуудын тэмцэл өнөөдрөөр зогсохгүй. Бээжингийн удирдлагууд бидэнд нааштай хариу өгөх хүртэл шүхэрт хувьсгал үргэлжилсээр байх болно. Бидний төлөө санаа тавьж, дэмжиж буй бүх хүнд талархаж байна” гэж хэлжээ.


Жосеф өнгөрсөн лхагва гаригт суллагдсан юм. Тэрбээр суллагдсан даруйдаа өлсгөлөн зарлаж буй оюутнуудтай нэгдсэн билээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
milk:
зайлуул сэтгэцийн еерчлелттэй болтол оо computer нудсэн нусан жур байнадоо. яаж биеэ нь елсгелен тэсэх вэдээ харваас хоолны телее гентэй ард тумэншуудээ
2014-12-09