Нэг амтай, хоёр НАМ
2014-12-09

Нэг хүнд зориулагдаад хожим нь олон хүний сэтгэл оюунд таалагдаж, хэсэг бүлгийн үлгэр дууриал, бүр үзэл баримтлал шахуу болчихсон захиа бичээс зөндөө байдаг. Эзэндээ очих замд нь олон хүн уншиж санаа ойлголт авч болох нэгэн ил захидлыг  Ө.Энхтүвшин гишүүн намын даргадаа хаяглажээ.  Хүний чанар хөгийн болсон энэ цаг дор анд нөхрийн алдаа оноог ил шулуун хэлэх захидал нэн ховор. Тэр тусмаа улс төрийн хүрээнд ийм “ил захидал” бол бүр ховор. Хааяа шоронгоос хэн нэгэн аргаа барж цөхрөхдөө  ил захидал бичсэн байдаг. Харин нэгнийгээ занаж зүхсэн, матаж илчилсэн мессеж захианы драфт бол сошиал ерөнцөөр дүүрэн болсон. 


Нэг жил, нэг сарын өмнө ярьсан шийдсэнээ санаж сэрээрэй гэсэн удиртгалтай ил захидал МАН-ын дарга М.Энхболдод очих  замдаа бидэнд ил боллоо. Энэхүү захидлаас  өнгөц сэдэв авч  засагт орсон сайд нарын томилгоо тохироо, хуйвалдаан болжээ. МАН-ын дарга АН-ын саварт базуулчихаж  гэж сенсаацлах нь дэмий биз. Захидлын зорилго ч ийм санаа агуулаагүй байна.


... Сүүлийн үед манай дарга нар бүлгэрхэх хандлагатай болж хат суугаагүй, үзэл ба үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, томилогдож очсон салбарынхаа талаар мэдлэг муутай, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөгч хүмүүсээр нам, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж улмаар тэдний өнцөгөөр нийгмийг хардаг, өгсөн мэдээллийнх нь хүрээн дотор л сэтгэж, шийдвэр гаргада гболсон....Дээрх ноцтой алдаа, гажуудлын улмаас намын зарим залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн оронд хэн нэгэн нөлөө бүхий лидерийн ивээл дор ямар нэг аргаар багтах гэж зүтгэдэг, өрсөлддөг болсон... Иймд дарга, даамалд улам бүр наалдахын тулд явцуу сонирхлын үүднээс, худал мэдээллийг дээш шивэгнэн удирдах нөхдийн харах мэлмий, сонсохсүвийг нь таглагч аливаа шимэгчдийн бат бөх хүрээ, хуягийг нэн даруй бяцлан хагална. Тэгж байж удирдлагыг олон түмэнтэй холбоно...


Энэ бол одоогоос нэг жил нэг сарын өмнө МАН-ын их хурлаас гаргасан намын боловсон хүчний бодлого, сонгон шалгаруулалтын талааргаргасан дүгнэлт, баримт бичгийн нэг хэсэг юм байна. Ө.Энхтүвшин даргын шүүмжлэл ил захидлын гол цөм. “Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, урд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүрмөсөн зогсооно.Үүнд тавих хяналтыг чангатгана” гэсэн их хурлын шийдвэрээ эргэн санахыг намын даргадаа нөхөрсгөөр сануулжээ.


Энд онцолсон “ ...  удирдах нөхдийн харах мэлмий, сонсох сүвийг нь таглагч шимэгчдийн баг”  нь үнэхээр хортой. Сүүлийн арав хүрэхгүй жилд нэг улс төрийн намыг төдийгүй төр засгийн ажлыг хөлдөө чирж эхэлсэн нам дагасан чадваргүй боловсон хүчний бүхэл бүтэн нэг давхарга бий болчихоод байгаа юм. Улс төрийн лидер биш лойдор болсон ч хамаагүй албан тушаалд хүрч авлигын тамга атгах гэсэн энэ шимэгчдийн амбицийг өдөөгчид нь намын удирдлагуудаас эх авсан жалга довны угшилтай нутаг бүлэглэл фракцууд байсаар ирсэн. Нэг хүн онцгой эрх мэдэлтэй байх үеэс моод болсон гутал тослох, хов зөөх арга барилаар улс төрд орж хурдан дээшилсэн залуусын зарим нь одоо ч даргын мэргэжлээрээ дагнасаар төрийн ажлыг унагаасаар байгаа нь  хот хөдөөд олон бий. Хөдөө орон нутагт бол намын даргын ивээл дор байх шимэгчид тун өрөвдөлтэй дүр зурагтай. Аймгийнхаа намын аппаратад анд нөхрөө алахаас наахнуур зүтгэсээр нэр хавчуулж зүс танигдана. Дараа нь ахын өмнө толгойгоо маажсаар, алдаандаа гэмшсээр явтал нэг сонгуулийн дараа албан тушаал авч дарга болдог. Энэ албан тушаал нь тоотой хэдхэн. Аймаг сумын боловсролын газар, Хүүхдийн төлөө төв, Хөдөлмөр халамжийн газрын дарга, ЖДҮ хариуцсан даамал гэх мэт мөлжүүр нь дуусдаггүй өнөөх л төрийн алба, агентлагийн салбар албад байдаг. Гараанаасаа мэдлэг чадвар, санаачилга зүтгэлээрээ бус улс төрийн бохир карьеараар гарч ирсэн улстөржсөн томилгооны дарга нар төрийн бодлого, шийдвэрийг нэгж дээр нь жинхэнэ завхруулж цээжээ дэлдэж “хийрхэж” өгдөг. Тэд ивээгчээсээ албан тушаал аваад дороо бас өөрийн баг гэдгийг бүрдүүлж, шинэ залуу шимэгчдийг ажилд авч төрийн албан хаагчын чанарыг муутгаж, олны бухимдлыг төрүүлдэг. Ангийн охин, аавын дүү, нутгийн ах, нууц амраг гээд дуу зохиочихож болохоор холбоо сүлбээтэй нэг намынхан  аймаг, орон нутгийн төрийн ордон дотор шивээлэн суух нь ердийн үзэгдэл болсон. Ингэж суухын суурь шалгуур нь “манай намынх” гэдэг тодорхойлолт.  Эрх баригч намуудын боловсон хүчний бодлого завхрах нь дээрээ бол бүүр хортой. Төрийн яамыг намын нэг ахынхаа ашгийн яам болгож ч чадна. Энэ бүхнээс намуудын боловсон хүчний томилгоо зарчимтай, шударга явагдах нь дараа дараагийнхад шууд жишиг болно гэсэн Ө.Энхтүвшин даргын үгийг улаан, цэнхэр бүх намын удирдлагууд тунгаан бодууштай санагдлаа.


... Үнэндээ, богино хугацаанд үнэхээр ажил сайжруулъя гэж бодож засагт орж байгаа юм бол, ажлаа мэддэг, салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сайдад тавиад, тэдгээр нь асуудлуудаа шууд барьж аваад тас тасхийтэл шийдээд явах хувилбарыг сонгох нь зөв байсан бизээ. 1.5 жилийн 1 жилийг нь ажилтайгаа танилцана, учрыг нь олно гээд өнгөрөөх юм бол тэр сайд хямралын үеийн дайчин штабын удирдагч байж яасан ч чадахгүй. 4  жил байсан бол яах вэ, нэг жилийг нь дамжааны хугацаа болгож болохсон. Гэтэл, харамсалтай нь ямар үед эд нар томилогдож байгаа билээ дээ. Энэ мэтчилэн Та арай өргөн харж болоогүй юмуу?...


Ө.Энхтүвшин гишүүний ил захидлын энэ асуултыг АН, МАН хоёрт зэрэг тавьж болно. Гэхдээ хариулт тодорхой. Одоо иймэрхүү асуултад хариулах хоёр намын ам нь “нэг” болсон.


Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Shuud.mn
Сонин хачин
pkxny:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 унд дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
2014-12-11
pkxny:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 унд дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
2014-12-11
mng suld urshuu:
hi.minii mglchuudaa.delxiin xuchirxeg guren usa n ard tumniig urund bariulj, yaridag zombi bolgoj chadsan "delxiin evrein elit"uudtei taliin mglchuud id tulj bna.ouy tolgoi bol tod ji*e.bidend 20% n zeelii chini xuugui daagaad 20% ashgaa av gej bgaa canad n tsentarra goldiin ali deer "gachuurt" n ordtoi xolbootoi bidend tavisan sanal odoo mgl chuudiin oroi ruu orj bx shig.xamgiin xurdan dollariin xyamralaas gargax ene sanaliig darui avilgal xaralgui xudulgux xeregtei.mgl n litsenz ezemshij bgaa barag bux kompani ouy tolgoi shig gereenii xund asuudald tulj irsen.munguggui ard tumen,munguggui kompanid tulgadag arga uur,mungutei bayan ulsad tulgadag arga uur.mgl xun neg umiig odoo oilgo.mungugui bol ta uy ch bish gedeg xuuliig ted zoxioson.bidend pal xiitel xelexgui ted.mgl d olborloson bayalag mgl, gadaad geltgui ix baga kompani geltgui biet busaar dollaraar mgl bankind tu*j bolox xuuli murduulex, 6 saraas dooshgui xugatsaagaar bairshuulaxaar nemex.eldev tailand n tusgaxiig xunguvchlux zergiig darui shiidvel sain..uu neeree urhsuuliin xuulid 5 terbum xurtelx neg udaa uil ajillagaanii urshuul uzeeleech.end bux zuil bagtana.ec saixanbilegee xotgoid xun yagaad avsangui ve!?
2014-12-10
maxtai manand:
amid khun bnyy...enenees ilyy doromjlol gej baihyy? ene mongolchyyd tor in balai yls uymaa
2014-12-10
zochin:
enhtuvshin zahia bicheed yahnaw dee.zugeer asuudlaa yrih heregtei.ingej ooriigoo dooshoo hiij baina daa.esvel enhbayar iin araas oroh nuu.
2014-12-10
хөвсгөл:
дотуур тамиртай, махны үнийг 1200 гэсэн тэнэг, ямар ч чадваргүй, толгой муутай, амин хувиа борлуулж явдаг , албан тушаалын хийтэй өвчтэй, хүү нь шоучин, ямар ч боловсролгүй нэгэн, энэ дээр бичсэн комментууд гайхамшигтай хэлжээ.
2014-12-10
болд:
шхнтаажчин хөгшин коммунист хол явахгүйээ
2014-12-10
зочин:
2 толгойтой нэг биетэй сиамын ихрүүдийн нэрийг манан гэдэг ажээ
2014-12-10
ман-ын гишүүн:
ямар ч чадваргүй, системийн гажигаар төрд байгаа дурак, ийм удирдагч нар байснаас 7 буудлын должин эмээ дээр, нэг их мундаг улс төрийн акц хийх гээд ‘махны үнэ 1200 болчихлоо‘ гэж орилоод намаа алаад хаядаг дурак,
2014-12-10
болд:
авгайнь сайхан яашка бий дээ!?
2014-12-09
иргэн:
энэ энхтүвшин гэгч этгээд ямар ч чадваргүй юм байж дандаа ингэж албан тушаал хөөцөлдөж донтож,шантаажлаж байдаг гар шдээ. урд нь бас жигүүр гэж юм байгуулж орилж байгаад албан тушаал хүрээд хийсэн юм байхгүй мартагдсан аялгуу болсон амьтан одоо бас худлаа шантаажлаж байгаад юм горьдож байгаа юм.
2014-12-09
зочин:
энхтүвшин шантаж хийж байж боловсролын сайд болж байсан. саруул захыг луйвардаж хувьдаа авсан овсгоотой нэгэн. анхнаасаа жигүүр ургуулж улс төрчдийг шантаажилж амин хувиа борлуулж явдаг царай зүс муу, дотуур тамиртай хүн шүү
2014-12-09