Гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр
2014-12-10

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр. 2007 оноос хойш жил бүрийн энэ өдрийг албан үүргээ гүйцэтгэж яваад алтан намиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон "Бид мартахгүй" өдөрлөгийг Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан гэсэн судалгаа байна. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн байдаг аж.

б

Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага энэ өдрийг тохиолдуулан харьяа газар, хэлтсийн удирдлага болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдынхаа ар гэр бүлийн төлөөлөлтэй уулзаж,и хүндэтгэл үзүүлэх юм байна.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин