Аялал жуулчлалын салбар алга болоогүйг харуулаарай
2014-12-10

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд яамны тамгыг гардуулан өглөө. Ерөнхий сайд “Олон жилийн арвин туршлагатай улстөрч энэ салбарыг удирдахаар болсонд баяртай байгаа. Аялал жуулчлалын салбар эргээд ирж байгаа тул энэ салбарынхныгаа нэгтгээд, энэ салбар алга боллоо гэж ярьдаг зарим хүмүүсийн шүүмжлэлийг давж гарахаар сайн ажиллаарай. Ирэх жил Берлинд болох “ITB”-гийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор Монгол Улс орох гэж байгаа. Энэ чиглэлээр олон ажил хийсэн” гэсэн юм. Мөн тэрбээр байгаль орчныг хамгаалах ажлуудыг эдийн засгийн хөгжлөө дэмжиж, ногоон гэсэн бодлогоороо тодорхойлогдсон салбарынхаа хөгжлийг түлхэж ажиллаарай гээд Сайд болон яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.

Shuud.mn
Сонин хачин
zichin :
said aa?germanii elchind ajildag viznii material avdag huuhen elchin bolson yum shig mongolchuudaas huchingui barimt nehej als hol suugaa humuusiig ah duu naiz nöhödteu ni uulzuulahgui baih shaltag ih haij baina eniig sudlaj *rdah yumaa avah talaar heleech bid viznii hugatsaandaa urisan hunee butsaaj l taarna es tegvel ter uls bidnees vizee huraagaad l avna.yagaad mongol hun gazar uzej gadnii orond zorchij bolohgui gej ve?
2014-12-10
naraa:
tand amjilt hvsie erchee bitgii aldaarai arbin gishvnd yaj ajildagig yruu todoor haruulaad ogoroi tanig hvndelj ywdag shvv
2014-12-10
ahmadbaigali hamgaalagch:
за баяр хүргье. дараах хэдэн санал хэлье 1.сайд асан и.эрдэнэбаатарын үед байсан эрдэмтдийн зөвлөлийг сэргээх 2.яамны мэргэжлийн боловсон хүчинд нэг анхаараарах, мэргэжилтэнгүүдээс багш хүний хувьд нэг эвтэйхэн шалгалт аваарай 3. сайд асан л.гансүхийн үед бий болсон төрийн бус байгууллага нэртэй тэжээмэл нөхдүүдийг нэг горминд оруулаарай одоо арай хэтэрч байгаа шүү 4.яамдын газрын дарга нарыг одоо мэргэжлийн хүнээр тавихгүй бол салбар маань эмзэг гэдгийг санаарай 5. залуу боловсон хүчнээс үг сонсоорой одоо би гэсэн цээжээ дэлдсэн сайд ирэхээр урваж шарвадаг нөхдүүдээс болж өгвөл үг бүү сонсоорой 6.сүүлд нь хэлхэд ховоор бүү ажлаарай баярллаа
2014-12-10