Татварын ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгоно гэв
2011-12-27

Татварын ерөнхий газрын 2011 оны тайлангийн хурал боллоо. ТЕГ-ын дарга Б.Баттөмөр Үндэсний татварын албаны Улс, орон нутгийн төсөв, Хүний хөгжлийн сангийн орлогын бүрдүүлэлт, Удирдлага, зохион байгуулалт, Хууль эрх зүйн орчин, Татвар төлөгчийн бүртгэл, татвар ногдуулалт, Татвар төлөгчдийн сургалт, сурталчилгаа, үйлчилгээ, Мэдээллийн технологи, статистик, Хяналт шалгалт, татварын маргаан таслах ажиллагаа, Эрсдлийн удирдлага, Хөрөнгө оруулалт, санхүү, аж ахуй чиглэлээр  2011 онд хийсэн ажил, ололт амжилт, 2012 онд хийх ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн албан хаагчид илтгэлтэй холбогдуулан саналаа хэлж цаашид сайжруулах ажлын талаар ярилцлаа. Үндэсний татварын алба 2012 оныг "Татварын ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох" зорилт дэвшүүллээ. Санхүүгийн алба үүсч  хөгжсөний 100 жил, орчин үеийн татварын албаны 20 жилийн ой тохиосон түүхэн жилд Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн ажилтнуудын  уулзалт, зөвлөгөөнийг Татварын ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан  нь төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн системийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн, мэдээлэл солилцох, Цахим үйл ажиллагааны программуудыг амжилттай нэвтрүүлэх,  Мобайл татварын системүүдийг хөгжүүлэх,  BI ухаалаг тайлангийн системийг нэвтрүүлэхэд чухал арга хэмжээ болжээ. Түүхт ойн хүрээнд  “Татварын улсын байцаагчдын нэгдсэн  зөвлөгөөн”, “Хяналт шалгалтын татварын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн” -ийг зохион байгуулсан. Татварын албаны үйл ажиллагааг дэлхийн стандартад хүргэх, татварын онол,  арга зүйг сайжруулах, шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилтыг нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах зорилгоор  Татварын ерөнхий газрын дэргэд  “Эрдэмтдийн зөвлөл”, эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах, төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллах зорилгоор  “Бизнесийн зөвлөл”-ийг  тус тус байгуулж, нийт 6 удаагийн хурал зохион байгуулсан. Цаг хугацаа, хөрөнгө зардал хэмнэсэн шуурхай Цахим хуралдааныг зохион байгуулах техник технологийн  бэлтгэлийг ханган, Татварын ерөнхий газрын даргын өргөтгөсөн хуралдаан,  Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь аймгуудтай хийх цахим шуурхай хуралдааныг амжилттай  зохион байгуулж, Татварын албадыг цахим хуралдаанд шаардлагатай  сүүлийн үеийн I-Рad таблет нөтбүүкээр хангасан байна. Хурлын төгсгөлд Татварын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Сангийн яамны хүндэт тэмдэгээр шагнав.
Shuud.mn
Сонин хачин
If you want to get read, this is how you sohuld write.
2011-12-30
Татвар хураах нэг асуудал, харин нь өнөөдөр татвар төлөгч гэдэгт наймаачид, барилгын материалын худалдаа эрхлэгчид, хүнс, махны худалдаачдыг татварт адилхан хамруулах хэрэгтэй шүү дээ. Барилгын материал худалдан авсныхаа төлөө тэдний өмнөөс НӨАТ төлөх сонин биш байгаа биздээ. Хэрэв НӨАТ-ын тухай хууль ярих гэж байгаа бол тэд НӨАТ падаанаа өгдөг байх ёстой ш дээ. Тэд нар чинь НӨАТ, тээврийн зардал шингэсэн үнээр бараагаа зарж байгааг юу гэх юм бэ. Ийм асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж ямар юмны чинь боловсронгуй моловсронгуй гэж юугаа яриад байгаа юм бэ???????????
2011-12-27
Татвар хураах нэг асуудал, харин нь өнөөдөр татвар төлөгч гэдэгт наймаачид, барилгын материалын худалдаа эрхлэгчид, хүнс, махны худалдаачдыг татварт адилхан хамруулах хэрэгтэй шүү дээ. Барилгын материал худалдан авсныхаа төлөө тэдний өмнөөс НӨАТ төлөх сонин биш байгаа биздээ. Хэрэв НӨАТ-ын тухай хууль ярих гэж байгаа бол тэд НӨАТ падаанаа өгдөг байх ёстой ш дээ. Тэд нар чинь НӨАТ, тээврийн зардал шингэсэн үнээр бараагаа зарж байгааг юу гэх юм бэ. Ийм асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж ямар юмны чинь боловсронгуй моловсронгуй гэж юугаа яриад байгаа юм бэ???????????
2011-12-27
Үүнийгээ хурдан нэвтрүүлээд мэдлэг чадваргүй, хүнд сурталтай, авигач татварын байцаагчдаас салах хэрэгтэй
2011-12-27