"Бид мартахгүй" өдөрлөг боллоо
2014-12-10

Улаанбаатар хотын цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдаа эргэн дурсаж, мөнхжүүлэх, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн удирдлага, цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагчид, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
ы
Үйл ажиллагааг  Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа Я.Нямдаваа нээж үг хэлж, алба хаагчдаа дурсан нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд нэг удаагийн буцалтгүй тусламж өглөө. Мөн алба хаагчдын дурсгалд зориулсан баримтат кино хийж, ар гэрийнхэнд нь толилуулсанд талархан хүлээж авсан.
б
Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан гэсэн судалгаа байдаг. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ.
б
Б.Бэхи
Shuud.mn
Сонин хачин