39 хүний амь аварсан цагдаа
2014-12-11

 Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Алтанцөгц өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэрбээр зөвхөн энэ онд гол усны аюулаас 39 хүний амь насыг аварчээ. Хэдийгээр албан үүргээ гүйцэтгэж буй боловч өөрийн амь хайргүй сэтгэлээр бусдын төлөө буян үйлджээ.

б

Тэрбээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Хан-уул дүүргийн 12-р хороо Биокомбинатын гүүр хүртэлх чиглэлд Нийслэлийн аврах ангийн гурван бүлэгтэй хамтран завьтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын туршлагаараа эрдэнэт хүний амь насыг аварсанд олон хүний талархалыг хүлээжээ.

б

Ахлах ахлагч А.Алтанцөгц  2014 оны 07-08-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны голын урд талд үерт автлаа гэсэн мэдээллийн дагуу очиж, долоон хүн үерт боогдож, амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байсныг шуурхай ажиллагаа явуулан аварчээ. Мөн 2014 оны 07-10-ны өдөр Туул голд завьтай хоёр иргэн хөмөрч живсэн байна гэсэн мэдээллийн дагуу очиж гурван настай хүүг, 54 настай өвөөтэй нь хамт голын салаанд орсныг завь тавьж аврах ажиллагаа явуулан амийг нь аварсан байна. Түүнчлэн Минж үржүүлгийн баруун талд "Туул голд бөмбөгний хойноос гурван хүн үсрээд орчихлоо"  гэсэн мэдээллийн дагуу очиж, голд урсаж байсан гурван хүнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн зэргээр 39 хүний алтан амь эндэхээс аварчээ.

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Mungunzawiya:
minii ah mundag hvn shv ahaaraa baharhaj bn ajiliin undur amjilt hvse
2015-12-21
irgen:
ene tsagdaa zaluu chini jinhene baatar hyn b/naa,shagnah heregtei.
2014-12-12
irgen:
uneheer baharhaj bna shuu amjilt sain uils tani hojmiin hoino ch ergeed uurt tani ur huuhduud tani buyn hishigee hariulna aa iim zaluusaa aldarshuulah heregtei bna.hunii ami avarna gedeg ulsiin nachin tsol avahaas hamaagui iluu hundtei uil shuu dee.ugui yadaj deed surguuliud ni urilgaar tulbudgui surgah heregtei sh tee
2014-12-12
ariunaa:
sain zaluu b.a gaviyagii ni boditoor vnelie buyan ni delgerch yvaarai
2014-12-11
.0.0.0.0.0:
tsagdaa bol tsagdaa shuu dee utga tsagdaa tsagiin naiz gesen ug youmuu daa
2014-12-11
ak-m10:
erdent xunii ami awarsan altantsugtsduu bayr hurge
2014-12-11
zochin:
he he iim hunii derged buural tolgoitoi akh zu bodoj baigaa bol
2014-12-11
зочин:
буян чинь дэлгэрч яваг. бас бушуухан тэтгэвэртээ суух болтугай.
2014-12-11
zochin:
bat-uul icheed baatraa ogchihmoor yum
2014-12-11
naraa:
bat uuliin baatariig ogie eeeeeee
2014-12-11
eeeeeeeeee:
худлаа шүү дээ муусайн цагдаа юу хийдэг юм хулгайчууд
2014-12-11
tulga:
saihan setgeltei huu bn. ajil uils ni urgelj butej yvah bolnoo. ger buld ni bolood oort ni eruul enkhiig az jargaltai husen eruue!
2014-12-11
s.erdenechimeg:
zalruulga hundetgej bnaaa
2014-12-11
erdenechimeg:
mundag zaluu baina ajliin amjilt husie uneheer orgoson tangargadaa unench baina huntetgej bnaaa
2014-12-11
иргэн:
энэ залуу чинь харин жинхэнэ баатар өгч болохоор хүн байна даа. бат-үүл шиг хайрцаганд нуугдаж хэвтэж байгаад баатар болчихдог хүн байхад 39 хүний амь аварсан хүнд баатар өгчихмөөр дөө элбэгдоржоо.
2014-12-11
zochin:
bidny ami nas mongol turt unegui uymaa daa. 39 khuny ami avarsan neg zaluug uurgee bieluulj baina gej uzej boloh uu. ingeed zugeer baigaad baisan hereg uu. 100 khun avrah yostoi uym uu. herev ene too ni unen uym bol hamgyn tom mungutei shagnalaa uguul duu.
2014-12-11
ppssttd:
энэ сайтад бичээд л болоо юу? энэ тэгээд шагначихаж байгаа нь энэ уу??? эсвэл хэн нэгэн эрхтэн дархтан энэ хуугийн байгуулсан гавьяагаар энгэрээ цоолж гайтаа юу???
2014-12-11
fhdf:
ajliin amjilt husie uneheer orgoson tangargadaa unench baina uram hairlaarai humuusee
2014-12-11
zochin:
iimerhuu humuusiigee shagnaj uramshuulah heregtei!
2014-12-11