Импортын хэмжээ 17.5 хувиар буурчээ
2014-12-11

Манай улс энэ оны эхний 11 сард дэлхийн 135 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум доллар, үүнээс экспорт 5190.4 сая ам.доллар, импорт 4832.2 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 306.1 сая ам.доолар буюу 3.2 хувь, экспортын хэмжээ 1329.3 сая ам.доллар буюу 34.4 хувиар өсчээ. Харин импортын хэмжээ 1023.1 сая ам.доллар буюу 17.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

б

Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 11 сард 2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бол 2014 оны эхний 11 сард 358.2 сая ам.долларын ашигтай гарсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

ө

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин