“Ажлын сайнаар амьрал өөдлөнө” уралдааны дүн гарлаа
2011-12-27

  Монгол Улын Засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 2011 оныг “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан шинэ ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн, ач холбогдолыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилгоор “Ажлын сайнаар амьрал өөдлөнө” уралдааныг зохион байгууллаа. 10 сарын 25-аас 12 сарын 25-ны өдрүүдэд үргэлжилсэн уралдаанд нийт 36 сэтгүүлч 60 орчим бүтээл ирүүлжээ. Тус уралдаанд хөдөө орон нутгийн сэтгүүлчид идэвхтэй оролцож Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн оролцогчид шагналт байр эзэлсэн юм. Уралдааны комиссын шийдвэрээр дараах уран бүтээлчдийн бүтээл шилдгээр шалгарлаа. ТЭМДЭГЛЭЛ:                                 Телевизийн төрөлд 1-р байр BTV  Телевиз, “Ажил сайн уу нэвтрүүлэг” 2-р байр С.А.С pictures студи “1*3=5 орцны гэр бүл” нэвтрүүлэг 3-р байр STAR TV Б. Урантуяа, Х. Алтантөгс, “Миний мэргэжил”            нэвтрүүлэг 3-р байр  Б. Энхболд  Хөвсгөл аймгийн “Тайгын дуу” студи “Цагаан загасны ангууч буюу эрчүүдээс эрдүү бүсгүй”, “Цаа бугын сүү буюу тэргэнцэр дээр боссон бизнес” нэвтрүүлэг Тусгай байр Ц.Энхбаатар, Сүхбаатар аймгийн SB телевиз “Ажлын сайнаар амьдрал өөдөлнө” нэвтрүүлэг Тусгай байр Б.Түвшинтуяа Өвөрхангай аймгийн “Соёмбо” телевиз “Амжилтын түүх” 2 цуврал нэвтрүүлэг Тусгай байр Г.Сайнбилэг, Ховд аймгийн олон нийтийн телевиз “Хөдөлмөрийн үр шим” нэвтрүүлэг  Сонин, веб сайтын нийтлэлийн төрөлд 1-р байр Э.Энхмаа, И.Ирмүүн, “Өнөөдөр” сонин “Ажлын байр нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо цөөрлөө”, “Олны олон таван цэн буюу 21000 төгрөгийн хүч”, “Төгсөгчдөө талх шиг борлуулдаг сургууль” нийтлэл 2-р байр Х.Түвшинтөгс, Үндэсний шуудан сонин, “Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг” “Хүн ам зүйн цонх үе”-тэй хөл нийлүүлье”, “Нам бараадах уу мэргэжлийн боловсрол эзэмших үү”, “144 мянган төгрөгөөр ядуурлыг хэмжих үү”, “Монгол маягийн махны бирж” нийтлэл 3-р байр Ц.Энхцэцэг, “Улс төрийн тойм” сонин “Тэдэнд амьдралыг тод өнгөөр харах тэмүүлэл бий”, “Мэргэжил сонгоход юу анхаарах вэ”, “Эмэгтэйчүүдийг дэмжихийн учир” нийтлэл 3-р байр Б.Гандолгор, “Өдрийн шуудан” сонин “Зүү утасны хөтөч”, “Иргэдэд ажил хийх сонирхол байна уу”, “Нарантуулын жаалууд ба төрийн төөрсөн бодлого” нийтлэл Тусгай байр Л.Ганчимэг Өнөөдөр сонин “Арьсан цехийн мастераас Талст дэлгүүрийн босс болсон бүсгүй”, “Нийтийн тээвэрт элээн нэгэн насны амьдрал”, “Дотоод яамны муу хулгайч” нийтлэл Тусгай байр Д.Өлзийсайхан Монцамэ мэдээ сонин “Ажлын байр байгаа ч хийж чадах нь ховорджээ”, “Бид ажлыг, ажил биднийг голсоор л байх уу”, “Бүсгүйчүүд ажлын байр бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг” нийлэл, ярилцлага Тусгай байр Ж.Тэгшжаргал Өнөөдөр сонин “Хөдөлмөрийн зах зээл дэх хөөс буюу нүүдлийн ажиллах хүч”, “Forbes” Сонгосон хөрөг ба Монголын үнэн төрх”, “Надад гурван сайн мэдээ байна” нийтлэл Тусгай байр Х. Оюунсүрэн Өнөөдөр сонин, “Би чадна”, “Мэргэжлийн чиг баримжаагүй бол ойд төөрснөөс ялгаагүй” нийтлэл Тусгай байр Т.Элиса, Улс төрийн тойм сонин “Төмөр мэт хүчирхэг хүмүүс”, “Монголчууд ажилтай болох боломж хаа сайгүй бий”, “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт бохины наймаагаар дуусахгүй” нийтлэл Тусгай байр Т. Энхбат, www.businessnews.mn сайт, Таван толгойн “Явдаг нүүрс”, “Кива” зээл, “Хүний нөөцийн гажиг”нийтлэл Тусгай байр Ч. Дашдэлэг, www.time.mn “Хууль зөрчихгүй л бол амьдрал алга”, “амьдрах завгүй Монголчуудад аз жаргал ойрхон байна” нийтлэлүүд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаа гардлаа. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Shuud.mn
Сонин хачин