Бялуугаа хуваагаад дэд сайд нараа томилоод эхэллээ
2014-12-15

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс 2014 оны төсвийн тодотголын талаар тодруулахад “Энэ удаагийн төсвийн тодотголын гол онцлог нь яамдын нэр өөрчлөгдсөнтэй холбоотой өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтцэд орсон өөрчлөлтийг тусгах хүрээнд хийгдэнэ. Сая замбараагүй юм боллоо шүү дээ.

а

Засгийн газрын бүтцийг цөөлж нэг үзлээ, тэгснээ буцаагаад нэмчихлээ. Яамны нэр

өөрчлөгдөх бүрт Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв заавал өөрчлөгддөг учиртай. Жишээлбэл, өмнө нь батлагдсан 2014 оны төсөвт Аж үйлдвэрийн яам гэж байхгүй. Аж үйлдвэрийн яамыг төсөвтэй болгох зорилгоор ийм тодотгол хийгдлээ гэж ойлгож болно. Өнөөдөр төсвийн орлогын нөхцөл байдал хүнд байгаа. Хэмнэлтийн горимд шилжүүлэх шаардлагатай байна. Гэтэл энэ нэгдсэн намууд маань чин сэтгэлээсээ хэмнэлтийн горимоор ажиллана гэсэн зорилгогүй байгаа нь одоо харагдаж байна. Та бүхэн хар л даа. Ахиад л нөгөө бялуугаа хуваагаад дэд сайд нараа томилоод эхэллээ. Бид нарыг байсан бол биеэ үнэллээ гээд сүйд болж байхгүй юу. Гэтэл өөрсдөө ярьж болж байгаа бололтой.
б
Тэр дэд сайдыг би авлаа гээд л ичих нүүргүй ярьж байна. Уг нь бол дэд сайлын албан тушаалыг байхгүй болгох ёстой байсан юм. та бүхэн мэдэж байгаа 2015 оны төсвийн төслийг боловсруулж батлахдаа дэд дарга нарыг цөөлсөн. Боломжтой гэж үзсэн бүх дэд дарга нарын орон тоог цөөлсөн. Гэтэл өнөө дэд сайд нарын асуудлыг шийдэж чадсангүй. Хэмнэлтээр ажиллах сэтгэл байхгүй гэдгийг ойлголоо. Зүгээр л улс төрийн албан тушаалыг дахиад хашья гэсэн ойлголт нь хэвээрээ байна. Уг нь дэд сайд нарын албан тушаалыг арилгачихвал цаашдаа зөв жишиг тогтох юм. Бие даагчдын зөвлөлө Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ байр сууриа илэрхийлнэ” гэлээ.
б

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
эрхэм гишүүн даваасүрэн та эрх мэлдлээ ашиглан нисэхээр бага тоглоорой. сүүлдээ та нисэхэд хэдэн малчин авч ирээд тавьчих юм биш биз нисэх гэдэгт газар тэгж хэн дуртай дарга болох хүсэлтэй нь ажиллаад байдаг газар биш шүү. мэргэжлийн онцлог, хариуцлага гэж байдаг олон улсад мөрдөгддөг хууль, дүрэмд захирагддаг олон улстай харьцдаг газар шүү. нисэхийн олсон орлогоос та нар чамлалтгүй их мөнгийг татаас хэлбэрээр авдаг мөртөө ханаж цадахгүй дээрээс нь үйл ажиллагаа дотоод хэрэгт нь гар дүрээд байдгаа боливол яасан юм бэ? эрх мэдэлтэй байж болно ёс зүйтэй байх нь чухал шүү. мэргэжлийн биш хүмүүс шургалуулж байж алдаа гарвал эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ? эрхэм гишүүн та хуулийн хариуцлага хүлээх үү?
2014-12-17
irgen:
davaasuren oort ni heregtei baisan bol uhen hatan guij baigaadaa. ulsiin tosviig huvhailchihaad henegch uguii hutsaad suuj baih um. shiidchihsen amitandaa
2014-12-16
zochin:
huurhii tusviin baingiin horoon dargaasaa bultrah geed noir ni hurhee baisan gesen.salbadai..
2014-12-16
zochin:
ene ih muuhai hun yaria hiidel ni zorson zevuun novsh
2014-12-15
zochin:
ded said ded dargin alban tu*lig bailgahgvi gesen yasan
2014-12-15
:д.ганхуяг 99116570:
энэ гурав яаж сөхөг хүчин болох вэ дээ. харин сөрөг хүчинтэй гэсэн нэр зүүхэд л хэрэгтэй юм. сайндаа сөрөг хүчин гэж өөрийгээ зарлаад ганц нэг шаардлага тавьсан болоод оронд нь бялууны үлдэглээс хусам шаах санаатай байгаа байхгүй юу???
2014-12-15
ded saidgui b na:
ded saidgui baina geed baisan yu bolood bas l ded said yarizgaagaad baigaa humuus we haana b na ter ih mongo tosow ni hurehgui baihad yum ded med we??? !!!
2014-12-15
irgen :
ta olon yum yarigui irgenii niseh, monrost tavisan humuusee butsaaj avch salbaruudiig chuluulj ali tgsn hoino chini unemshie , tgh uu
2014-12-15