А.Цэцэгмаа: Би Хятад автобусны үнийг мэдэхгүй
2014-12-15

Нийслэлийн Тээврийн газрын захиалгатай, Худалдан авах ажиллагааны газраас зарласан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сонгон шалгаруулалт багагүй хэл амыг дагуулаад байна. Сонгон шалгаруулалтыг задлахаас өмнө ялагч нь тодорч, 20 автобусыг улсад нийлүүлэхээр боллоо гэх мэдээлэл ч гарч байсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Экобус компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа холбогдох хүмүүстэйгээ хамтран мэдээлэл хийлээ. Тэд тендер гэх нэрийн дор үндэсний үйлдвэрийг боомилж, дампууруулах гэж байна хэмээн мэдээлэв. Хоногийн 3 сая төгрөгийн зээлийн хүү төлж байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй, харин ч дампууруулах ажил хийж байгаад нь гомдолтой байгаа аж. Уг тендерийн үнэлгээний хорооноос санхүүгийн тайлангаа өгөөгүй хэмээн татгалзсан хариу өгсөн нь тэднийг ийн хэвлэлийнхэнд хандахад хүргэсэн гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр Экобус компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.

рх

-Танай үйлдвэрт угсраад, бэлэн болгосон 20 автобус байгаа гэлээ. Тэгвэл энэ автобусуудыг ямар стандартаар угсрав?

-Дэлхий нийтэд зохион бүтээж, үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл төрөл, зориулалтаасаа үл хамааран аюулгүй байдал талаасаа НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссоос эрхлэн гаргадаг дэлхийн техникийн зохицуулалтыг хангаж байх ёстой. Манай улсад энэ дагуу гаргасан автомашин үйлдвэрлэлийн 4-5 стандарт байдаг. Тэрний нэг нь үйлдвэрийн бусад нь троллейбус, дуобус, автобусны үндэсний стандартууд. Энэ стандартуудыг судалгааны институтууд эрхлэн гаргах ёстой. Гэвч Монголд шинжилгээ судалгааны байгууллагууд байхгүй болчихсон учраас үйлдвэрийн дэргэдэх зохион бүтээх товчоо, технологийн товчоо судалгааны ажлыг хийж стандартыг гаргадаг. Шат шатны техникийн хороодын хурлаар орж, эцэст нь стандартчлалын үндэсний зөвлөлийн хурлаар батлагдсан үндэсний стандартууд бий. Эдгээр стандартад заасан хэлбэр, хэмжээний дагуу зохион бүтээлтийн ажлууд хийгддэг. Зохион бүтээлтийн зураг гарсны дараа технологи боловсруулагддаг. Тэр технологийг үйлдвэрт нэвтрүүлэх бүхэл бүтэн инженерийн баг ажилладаг. Өнөөдөр манай үйлдвэр 37 ажилтантай. Тэдний 75 хувь нь машин үйлдвэрлэлийн технологич инженерүүд.

х

-Танайх автобусны арлаа Хятадаас авдаг уу?

-Өнөөдөр бүх зүйлээ өөрөө хийдэг автомашин угсралтын үйлдвэр дэлхийн хаана ч байхгүй, уучлаарай.

р

-Тэгвэл Хятадаас эд ангийг оруулж ирж, энд өөрсдийнхөө зохиосон стандартаар угсарч байгаа автобусыг 150 мянган ам.доллараар улсад шахах гээд байгаагийн учир юу вэ? Үүний оронд Хятадад үйлдвэрлэгдсэн бүрэн хэмжээний автобусыг 75 000 ам.доллараар оруулж ирсэн нь дээр биш үү?

-Би Хятад автобусны үнийг мэдэхгүй.

р

-Монголд та бүхний угсарсан автобусыг баталгаатай, найдвартай гэдгийг хэн зорчигчдод хэлж өгөх вэ? Шалгаж, хянах мэргэжлийн лаборатори байдаг уу?

-Гадаадаас оруулж ирсэн хуучин автобусыг оношлогоогоор оруулаад, улсын дугаар өгөөд явуулж байгаа биз дээ. Тэгвэл Монголд угсарсан автобусыг яагаад оношлогоогоор оруулаад явуулж болохгүй гэж. Бид бүх автобусаа оношлогоогоор оруулсан. Улсын гэрчилгээ, дугаар авсан. Тэр ч байтугай хүргэж өгөхдөө ямар нэг асуудал болох вий гэдгээс хамгаалж, жолоочийн хариуцлагын даатгал хийлгээд хадгалчихсан байгаа.

х

-Угсарсан автобусандаа хэдэн жилийн баталгаа өгдөг вэ? Баталгаат хугацаанд бүх гэмтлийг хариуцах уу?

-Хоёр жилийн баталгаа өгнө. Бүх гэмтлийг хариуцахгүй.

х

-Танай инженер "Евро-4" стандартын хөдөлгүүртэй хэмээн ярилаа. Тэгвэл энэ хөдөлгүүрт тохирох түлш Монголд бий юу?

-"Евро-5" гэсэн бичигтэй түлшийг шатахуун түгээх станцууд зарж байгаа биз дээ. "Евро-5"-д тохирч байгаа түлш Евро-4-д тохирохгүй гэж ямар ойлголтоор мушгиад байна. М Ойл компаниас бидэнд ирүүлсэн "манай түлш тохирно" гэсэн баримт нь энэ байна. Мөн М Ойлын түлшийг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн хөндлөгийн дүгнэлт ч бас байна.

а

-Угсарсан автобусуудаа хэрхэн туршдаг вэ? 60 кг-ын жинтэй шороо суудал дээр нь тавьж, туршилт хийдэг гэх мэдээлэл яваад байсан?

-Туршилтын тусгай хөтөлбөр бий. Эхлээд байран дээр нь асааж, хөдөлгөнө. Халалт, доргио, чичиргээ, явалт зэргээр бүх туршилтыг тусгай хөтөлбөрийн дагуу хийдэг. Дэлхий нийтийн туршилтын хөтөлбөрийн шаардлагад заасан үзүүлэлт бий. Тэнд нэг хүнийг 68 кг тооцож, суудал дээр нь 50 кг, хөл байрлах газарт 18 кг ачаа тавь гэсэн шаардлага байдаг. Энэ дагуу бид туршдаг. Тэнд шороогоо тавина уу, цементээ тавина уу, энэ бол бидний асуудал.

х

-Нэгэнт танай угсарсан автобусыг борлуулах зах зээл байхгүй учраас өөрсдөө шугаманд явж болдоггүй юм уу? Илүү ашигтай биш үү?

-Бид Монгол Улсад машин үйлдвэрлэл тэр дундаа автобус үйлдвэрлэлийг  сонгодог утгаар нь хөгжүүлэхийг зорьж байгаа. Бид үйлдвэрлэгчид. Тиймээс би зохион бүтээгч инженерүүдээ тээвэрлэлт рүү оруулмааргүй байна. Тус тусдаа мэргэжлийн ажил. Бид чаддаг чаддаг зүйлээрээ нарийн мэргэших цаг нь болсон. Тиймээс автобусыг маань хүн авахгүй учраас би өөрөө тээвэрлэнэ гэхгүй. Энэ бол миний бодол. Гэхдээ эцсийн шийдвэрийг Номин холдинг гаргана.

х

-Та нар автобусаа эко бас шатахуун зарцуулалт бага гэх мэтээр давуу талыг ярилаа. Одоо нийтийн тээвэрт явж байгаа автобусуудаас илүү давуу юм бол хувийн компаниудтай яагаад нийлүүлж болохгүй гэж?

-Болно шдээ, болохгүй гэх газар байхгүй.

х

Эко гэж нэрлэгдээд буй автобус угсралтын компанийн удирдлага ийм байр суурьтай байна. Монголчууд дээр, дооргүй л үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг. Бусдын бүтээсэн зүйлийн хэрэглэгч нь ч бус үйлдвэрлэгч улс болохыг зорьж буй. Харин үндэсний гэх нэрээр давуу эрх эдэлж буй үйлдвэрлэгчид маань үүргээ хэрхэн ухамсарладаг бол. Үндэсний үйлдвэрлэгчид тендер өгсөнгүй хэмээн гомдоллохын оронд бусдад хэрхэн гологдохгүй байх талаар бодох нь зүйтэй байх. Нийслэлийн сая хүний хөл залгуулах унаа эрүүл мэнд, амь насанд хал балгүй байх нь хамгаас чухал. Харин энэ шаардлагыг Эко автобус үйлдвэрлэгчид бүрэн хангаж, нийслэлчүүдэд найдвартай гэх 100 хувийн баталгааг өгч чадах болов уу?

х

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
с.баярмаа:
с.баяр 400 автобусыг хэдээр шахсан бил ээ???
2015-01-08
с.баярмаа:
с.баяр 400 автобусыг хэдээр шахсан бил ээ???
2015-01-08
болд:
энэ авгай эрээн гарч наймаа хийж үзээгүй болохоор хятадын абусны үнийг мэдэхгүй нь зөв шүү дээ.хужаагийнх абус.манайх экобус гоё нэртэй,нэрэндээ тохирсон үнэтэй.орос ардын алтан загасны үлгэрийн эмгэнтэй адилхан юм байна.
2015-01-08
бждд:
гадаад зах зээлээ мэдэхгүй байж яаж хямдхан гэж тооцож байгаа юм бэ.хаанахын экобусаас ямар хэмжээгээр хямдхан болоод хямд гээд бгаагаа тайлбарлаач.үнэхээр хямд юм бол зах дээр зарчихаач.эсвэл гадаадын үнэтэй гээд байгаа экобусны оронд гадагшаа зарчих.тэгээд тэр монгол инженерүүд яг юуг нь зохион бүтээчихсэн юм бэ?тэр бүтээлээ гадаадын үнэтэй экобусын компаниудад зарчихаач.би нэг тоосны мангас угсарсан тэрийгээ монгол тоосны мангас гээд 600000-аар зарвал төр авах болов уу.монгол бүтээл шүү дээ.
2015-01-08
mongol abtobus:
mobgolchuud ter mashinii nariin ed angiudiig tootsoj gargaj chadahgui zugeer hujaagaas avtobus oruulj irj ugsraad l made in mongolia gej tenegtene biz
2014-12-18
hhnnnn:
hn 150 000 $ arai bi*e hyand hog hujaagaas tuuj irj *on biz dee
2014-12-16
md-2014:
цаана нь хамтрагч хятад хүмүүс нь байгаа л даа!!!!!!! тэр хүмүүсийх нь бизнес ухаан л байна!!!!! 75000-ын автобусыг задлаад хилээр оруулж ирнэ. буцааж угсраад 150000 доллар. "хүний ухаан гэж аугаа юмаа" хий хардаж байж ч магадгүй!!!!! би чинь жинхэнэ монгол хүн юм даа!!!
2014-12-16
xujaa xun:
манай хужаа улсыг танай дарга нар чинь хөгжүүлж байгаа шүүдээ, монгол хүн монгол хүнээ хэзээ дэмжиж байсын. өөрт нь ганц g500-н ашиггүй юм бол ийм том тендерийг ямар ч дарга хийдгүй л байхгүй юу даа.
2014-12-16
баагий:
150000 ч арай чанга байна аа. ямар ниссан биш дээ
2014-12-16
wwww:
bayarsain shagdarsuren oor hen baidagiin iimerhuu hudlaa peediisen balai abgai naraasaa salaach neeh hun zagnasan tomorson erguu darak abgai be
2014-12-16
олон улсын стандарт:
мөргүүлэх шарвуулах тоормозлох донслуулах ханаруулах гэх мэт ямарч хяналтын талбайн автомат механик шалгуур хийгдээгүй, бүх материалаа хятадаас авчирч угсарсан автобусаар хүн тээврийн үйлчилгээнд явах эрхийг манайд өг гээд байдаг яасан дураараа цэцэгмаа вээ. чи тэр тролейбусны депо дотроо л томор .
2014-12-16
wwww:
hooe balai avgai min 1 iin uheer 2 abtobus avsan deer za yu yu geneb yariltslaga ogch bgaa yum bol bitgii hun ruu dairch davshilsan peediisen baidlaar yari hogshin togtsog abgai min gudamjind taarbal nam *j ungaana shuu ysn darbalzsan erguu abgai be buur durgui hurchleee hun ruu uchsen haa* yanziin pizduh be
2014-12-16
parkaa martvaa tomorhuu:
zutguur vagon
2014-12-16
zoshin:
mongold tom jijig zondoo uildverlegchid bii gehdee iuldverlesen zuilee zaaval ulsad shahah geed uurlaad suudag undesnii uildverlegchiig medehgui yum bna delhii niuteeree l zah zeeliin huuliar yavdag arai uhamsargui ichdeggui humuus yumaa tegeed ch huuchin bolohoos bish ter orj irj bui avtobusnuud hun teeverlehed zoriulagdsan teeverlej bsan avtobusuud undesnii uildverlel nerer het ondor uneer shahah geed bgaa busuu ard tumen teneg bish yadaj l uildverlej bui buteegdehuuniihee zah zeeliin uniig ch medehgui orovdmoor ch zahiral yum daa shuud l ulsad shana geed bidchihoj dee iimees l sudlaagui yum bna
2014-12-16
bi bas mongol:
сэтгүүлчийн асууж байгаа нь монголоо доош нь хийсэн байдалтай байгаа нь илт байна. бас тэндэрийн асуудалтай холбоотойгоор эсрэг сенсаци үүсгэх бодолтой асуултууд байна шүү дээ. хэний захиалга гэдэг нь ч тодорхой байна дөө.
2014-12-16
bi bas mongol:
энд авгайгаар нь дуудаад байгаа тэнэг нөхөр машин үйлдвэрлэх нь байтугай болт, гайк эргүүлж чангалж мэддэг бол уу? ер нь дэлхийн бүх л улс орнууд энд тэндээс сэлбэг, материал авч байгаад л угсардаг шүү дээ. рам их биеийг нь угсардаг төмөрөө үйлдвэрлээд тэгээд угсраад хийдэг үйлдэр гэж байдаг юм уу? бусад орноос оруулж ирж буй хямд автобус чинь ихэвчлэн их засвар хийж янзалсан хуучин байдгийг, тийм болохоороо хямд байдгийг мэдэхгүй байж олон долоон юм ярихаас зовох нь яанаа
2014-12-16
avirmed:
ene asuultig tavij bga n unshad setgedel bichej bgag ariachdee p.z.d.a.n.u.u.d. bnda hun muulhaas oor gavsan yimgui shireni ard suuj hun muulah don tusan har novshnuud min dugai hevtej bai za
2014-12-16
ганаа:
энэ авгай ямар аймаар авгай вэ. но байна даа.
2014-12-16
amjilt huseye:
iim saihan um hiij bga humuusee uildveree sain demjij bah heregtei.humuus yu ch hiihgui ,hiij chadahgui baij hiij bga humuustee uram ugch demjij baiya.ih zuv yrij baina.uuniig bichegch setguulch nertei hun buduuleg ,bolovsrol medleggui ,ene talaar dutuu medlegtei buruu hun bh um
2014-12-15
oyuna:
ene avgaigiin ajil ni hyatad avtobusnii uniig medej bh yostoi.
2014-12-15
iolgosongui:
yamar ch teneg hun bodood uzhed gadaadaas oruulj irj bgaa avtobusnaas 1dolloroor ch bolov hyamd baij ashigtai gej yarigdana biz dee .getel esregeeree 1 nugarsan uneer shahah gej baigaa bol nadad l lav shatalt haragdaad bhiin bi teneg yum bol uu 2 dahin unetei avtabus avah gej bgaa uls teneg yum bol uu
2014-12-15
zochin :
ugsarsan baina uu uildverlesen baina uu. hamaagui mongol hun mongol injeneruud buteesen uchiraas uls demjih estoi yun tender. iim gadaadiig shutsen novshnuudiig toroos zailuulah heregtei.yadaj mongo ni mongoldoo uldene gedgiig oilgodoggui malnuud yum daa. naad luivarchid chi udahgui ukrain shig gadaad khuneer said tavina gej balairah vii dee medeh l khumuus shuu
2014-12-15
zochin:
estoi luivarchin bish yy nomingiin bas neg luivar bhaa itgel alga unenee helehgyi bultaad l ugsarsan baitugai uildverlesen mashinii g ch mash baga gemteliin tuluu erguulen tatdag ene avgai yamar batalgaa ugch bgaa yum yu ch alga
2014-12-15
zochin:
urd belen avtobus 75000 $ baidal bol end ugsrahad enenees hyamdhan baih estoi doo. 2 dahin unetei baih yum bol yamar teneg ni avah ve deeeee.
2014-12-15
zolo:
uildverlegch nereer iim unetei shahah gej baigaa ni ilt baigaa biz de . ashigtai biznes yum bish uu. ard timniig yu ch medehgui gej bodoj baih shig ee .bolimoor yum .nomin gej hanaj tsadadgui huvalznuud ve
2014-12-15
фцжнгш:
энэ сэтгүүлч арай биш ээ
2014-12-15
zochin:
yasan deerengui hariult ugch bna.davarsan avgai ve
2014-12-15
zochin:
yasan deerengui hariult ugch bna.davarsan avgai ve
2014-12-15
zochin:
yasan deerengui hariult ugch bna.davarsan avgai ve
2014-12-15
zochin:
yasan deerengui hariult ugch bna.davarsan avgai ve
2014-12-15
zochin:
yasan deerengui hariult ugch bna.davarsan avgai ve
2014-12-15
zochin:
yasan deerengui hariult ugch bna.davarsan avgai ve
2014-12-15
монгол хүн:
монгол хүн хэзээ ч автомашин /автобус/ үйлдвэрлэж болохгүй бас чадахгүй гэсэн гадныханд хэрэгтэй бас ашигтай онолыг батлахаар монголын хэвлэл мэдээллийн салбарынхан зүтгэж эхэлжээ. сайн байна, ажлын амжилт басхүү үр дүнг хүсэн ерөөе.
2014-12-15
иргэн бм:
энэ бол үндэсний үйлдвэрлэгч нэрээр төрийн мөнгөөр тоглох гэж байгаа асуудал. өнөөдөр монголчууд бидний амьдрал ямар байгаа билээ. үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд монголд үйлдврлэсэн бараа авья гэхээр гаднаас оруулж ирж байгаа ижил төрлийн бараанаас үнэтэй байхад хэн авах юм. яг үүнтэй адилхан хятадаас 120 сая төгрөгөөр оруулж ирж болж байгаа автобусыг энд тэндээс элдэв юм авчирч угсарчихаад бараг 300 сая төгрөгөөр зарах гэхээр хэн авах юм. нийтийн тээврийн компаниуд ч гэсэн ашгийн төлөө явж байгаа шүү дээ.
2014-12-15
dorj:
undesnii uildverlelee demjichgeey. mash ikh huch hodolmor gargaj baigaa eh oronch humiusee demjihgui ym bol---uls oron eh oron zasag tor uls torch gej baigaad yadag ym. oilgohgui bol buudval taaarna ter muu avilgalch nohduudiig
2014-12-15
ббббббб:
иргэдээрээ туршилт хийхийг наад эргүү авгай чинь хүсээд байгаа юм байхдаа.
2014-12-15
бббб:
үйлдвэрлэх биш угсрах гэж хэлмээр юм хятадаас баахан хямд сэлбэг татваргүй оруулж ирж угсардаг юм биш үү хөрш орныхоо автобусны үнийг мэдэхгүй байж үйлдвэрлээд байдаг сонин авгай байна
2014-12-15
zochin:
mongolchuud hezee bie bienee demjij surah ve?
2014-12-15
үнэ мэдэхгүй:
зах зээлийн, ядаж л хөрш орныхоо ижил төрлийн бараа бүтээгдхүүний үнэ ханшийг судлахгүй үйлдвэрлэл явуулна гэхэд сонин л сонсогдож байна шүү
2014-12-15
zochin:
1- mongold vildverlesen ch bai, ugsarsan ch bai ene ireedvin tom vildveriin enlel. dotooddo ter dundaa turiin umchit xxk.uudad avah heregtei ogt ashiggvi zuuhand ugdug munguu uguh heregtei 2- davaajargal avarga yopan avtomashinii vildver baiguulah bh. kharin zuv jolootoi baih ni medeej! !3- hussen hvseegvi 5-10-n jiliin dotor buruu jolootoi avtomashinii eksport hyazgaarlagfana
2014-12-15
зочин:
монгол хун хунээ дэмжимээр юм даа
2014-12-15
зочин:
монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эх орондоо борлуулахад эрх баригчдад ямар ч ашиггүй учраас дэмжигдэхгүй байгаа байх гэж бодож байна. харин гаднаас худалдаж авбал дээр нь ашиг сонирхолоо нэмээд хувь хүртэх гээд байгаа болов уу гэж бодном. өнөөгийн тогтолцоо ийм л байна. энэ янзаараа монгол улс мөд хөгжихгүйн. харамсалтай л байна.
2014-12-15
zochin:
mongolchuud mun chi teneg ard tumen yum daa , uursdiin khiisen zuiliig doosh ni khiiji muulaad l , khelekh chi ug alga , tegeed bas khugjinu geed baigaa yum
2014-12-15
lavlahmn:
nomingiin shunalin microbuudiin ulsad shah gesen helheestei tumur shuu. mongold uildverlesen nertei bol hog av gesen ug bish biz dee.
2014-12-15
pee+:
survaljlagchaas oi gutav, hiij buteej baigaa negnee ingej doosh ni hiij yaadiin be! mongoldoo ugsarsan mongoldoo zarim ed angi ugsragdsan l bol ter mongol, delhii dayaar avtomashin uildverlel gej iim l bolson, neg ni motor, nuguu ni gerel dohio, zarim uls ni zuvhun araam, deever geed. bi lav deer bichsen hun shig mongoldoo ugsarsan l bol taraktor ch baisan yavuul gedgiig demjij bn. hiij baij surna, suraad irheeree iluu sain hiine.
2014-12-15
111111:
энэ нээрээ хэний даалгавараар очоод бэлдсэн асуултандаа хариулт авсан юм болоо, асууж байгаа нь юу ч мэдэхгүй усан толгой, бичсэн зүйл нь гэж тэр. . . яг юу хэлэх гэснээ ганцхан өгүүлбэрт багтааж болох ярилцлага байна. наад нэг сэтгүүлч нэртэй салбадайныхаа шүүсийг шахахаа больсон юм уу, редакторуудаа
2014-12-15
в.бат чи өөрөө:
чи өөрөө юу хийж чадах вэ, өөрсдөө л хийж байгаа бол врактор байсан ч шугаманд явуулах л ёстой
2014-12-15