Барьцаалагдсан иргэдийг суллав
2014-12-16

Сидней хотод байрлах нэгэн кафег нүүрээ халхалсан гэмт этгээд барьцаалсан юм. Гэрчүүдийн ярьснаар кафег нэг хүн барьцаалсан гэжээ. Өчигдөр шөнийн 2.45 цагийн үед тус хотын тусгай хүчнийхэн кафен арын хаалгаар нэвтэрч, гэмт этгээдийг хөнөөж, барьцааны иргэдийг сулласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Буудалцааны үеэр хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархтсан” гэж Цагдаагийн дарга Катерин Бурн мэдэгджээ. Тэрбээр “Барьцааны иргэн амиа алдсан ч гэмт этгээдийг аюулгүй болгосон” гэсэн байна.


Их Британийн “New Daily” сонинд бичснээр “Буудалцааны үеэр тус кафен ерөнхий менежер 34 настай Тори Жонсон болон өмгөөлөгч 38 настай Катрина Давсон нар амиа алдсан” гэжээ. Кафег барьцаалсан гэмт этгээдийг Ман Харон Монис гэдэг байжээ. Тэрээр 1996 оны эхээр Австралиас орогнол хүсч байжээ.


Кафег чөлөөлсний дараа тус улсын Ерөнхий сайд Тони Эббот амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, Австралийн төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна. Мөн дээрх ажиллагаанд оролцсон цагдаа, тусгай хүчнийхэнд талархал дэвшүүлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
зочин:
барьцаалагсдыг сулласан ажиллагаа үнэхээр муу байна. 1 даврагчийг устгахын тулд 2 энгийн игэнийг золиосолсон байна.
2014-12-17
зочин:
лалын шашиныг үзэн яваад байж болохгүй тэр чинь өөрийн сургаал номнолтой шашин шүү дээ энэ чинь шашинд бишээ америкийн дарангуйлалаас болж байгаа юм дээрэлхээд байна шүү дээ
2014-12-17
setgel:
muu baina. gants alan hyadagchiig engiin hunii ami nas hohiroohguigeer ustgaj boloh baisan. tsonhoor haragdaj baisan yum chini. mergen buuchaar buudah baisan yum
2014-12-16
билэгт:
муусайн лалуудад орогнол иргэншил өгч ёстой болохгүй нэг л өдөр бөмбөг зүүгээд дэлбэлж мэдэх хүмүүс
2014-12-16